Нийслэлийг салхинаас гаргасан цахилгаанаар хангана
2012.02.02

Нийслэлийг салхинаас гаргасан цахилгаанаар хангана

Төв аймгийн Эрдэнэ сумын Салхит ууланд салхины цахилгаан станц барих ажил ид хийгдэж байна. Одоогоор угсралтын ажил дуусах шатандаа явж байгаа аж. Мөн тус станцад үйлдвэрлэгдсэн цахилгааныг төвийн эрчим хүчтэй холбох ажлыг хийж эхэлжээ. Уг ажлыг Мянганы сорилтын сангийн "Цэвэр агаар" төслөөс санхүүжүүлж байгаа бөгөөд 22 километр шилэн кабель тавигдах гэж байгаа юм байна. Мөн Налайх дүүргийн дэд станцыг өргөтгөх ажлыг ч хийхээр болжээ. Өнгөрсөн жил Монголын салхины нөөцийг судалсан гэнэ. Уг судалгаагаар манай улсын салхины нөөц БНХАУ-ыг ч бүхэлд нь хангаж чадахуйц цахилгаан үйлдвэрлэхэд хүрэлцэх юм байна гэдгийг тогтоожээ. Тиймээс энгийн цахилгаан станцаас гарч байгаа цахилгаан салхины цахилгаан станцаас гарч буй цахилгааны үнийн зөрүүг Мянганы сорилтын сангаас гаргахаар болжээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.