Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Салхитын цахилгаан станцын 31 турбин сүндэрлээд байгаа.
2013.06.21

Исгэрэх салхи мөнгө болж, эрчим хүчний салбарт шинэ хуудас нээлээ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Салхитын цахилгаан станцын 31 турбин сүндэрлээд байгаа. Тус бүр нь 1.6 мВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай тэдгээр салхин эх үүсгүүрийн дийлэнх нь өчигдрөөс Төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийл үүлэн гүйгүүл салхиа үнэд хүргэх түүхийн шинэ хуудас нээгдлээ. “Newcom” группийн охин компани “Clean Energy”-гийн барьсан, Монголын сэргээгдэх эрчим хүчний анхны томоохон эх үүсвэр болох 50 мВт-ын уг станц нь суурилагдсан хүчин чадлаараа манай улсад гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа юм. “General Electric” компанийн нийлүүлсэн салхин турбин тус бүр 250 орчим тонн жинтэй, далбааг оруулан тооцвол 120 метр өндөр аж.

“Newcom” группийн охин компани “Clean Energy”-гийн барьсан, Монголын сэргээгдэх эрчим хүчний анхны томоохон эх үүсвэр болох 50 мВт-ын уг станц нь суурилагдсан хүчин чадлаараа манай улсад гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа юм.

Нээлтийн ёслолын үеэр “Clean Energy” компанийн гүйцэтгэх захирал С.Энх-Амгалан “Эрчим хүчний салбарт дэвшилт технологи нэвтрүүлж чадлаа. Салхитын станц нь жилд 140-170 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэн, 100.000 гаруй өрхийн цахилгааны хэрэглээг хангана” хэмээн ярилаа. Мөн “General Electric” компанийн Санхүү хариуцсан захирал Шэйнэ Фицсимонс “Салхитын станц ашиглалтад орж байгаа нь Монгол Улсын эрчим хүчний салбарт шинэ хуудас нээж буй үйл явдал. Энэх үү төсөл бидний цаашид хамтран ажиллах замыг нээж байна” гэв. Түүнчлэн Нидерландын Хөгжлийн банкны Эрчим хүч хариуцсан захирал Аарт Мулдер “Төслийн үр шимийг Монголын ард түмэн хүртэнэ гэдэг нь сайхан санагдаж байна.

Цаашид Монгол Улсын хөгжилд зориулсан хөрөнгө оруулалт хийнэ” хэмээн өгүүллээ. “Clean Energy” компанийн 51 хувийг “Newcom”, үлдэх хувийг “General Electric”, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Нидерландын хөгжлийн банк эзэмшдэг аж 12800 га газрыг хамран орших Салхитын станц ашиглалтад орсноор жилд 122.000 тонн нүүрс түлэхээс сэргийлж, 1.6 сая тонн цэвэр ус хэмнэхээс гадна хүлэмжийн хийн ялгарлыг 180.000 тонноор бууруулах ач холбогдолтой гэнэ.

Эрчим хүчний сайд М.Сономпил “Монгол Улс 2020 он гэхэд эрчим хүч үйлдвэрлэлийнхээ 20-25 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авах зорилтыг хэрэгжүүлэхэд Салхитын станц тодорхой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Дэлхий даяар салхин цахилгаан станцын нийт суурилагдсан хүчин чадал 300.000 мВт хүрлээ гэх мэдээтэй зэрэгцэн Салхитын салхин цахилгаан станцын нээлтийн ажиллагаа болж байна” хэмээн ярилаа. Салхин станцын төсөл амжилттай хэрэгжсэн нь сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, манай улс эрчим хүч үйлдвэрлэн экспортод гаргах бодлогын эхлэл болж буйг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун онцолсон. Дашрамд дурдахад, 20 жилийн ой нь энэ онд тохиож буй “Newcom” групп “Clean Energy Asia” гэх компани байгуулсан аж.

Тэд Өмнөговь аймагт 240.000 га газарт сэргээгдэх эрчим хүчний томоохон төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлжээ. Тухайлбал, говьд нар, салхины нөөцийн судалгаа хийж байгаа аж. Зөвхөн Өмнөговь аймгийн салхины нөөц нь 300.000 мВт гэсэн тойм судалгаа бий гэнэ. Бас говьд нарнаас эрчим хүч гарган авах нөөц нь есөн гВт буюу 900.000 мВт юм байна. Тиймээс ч говьд эрчим хүчний эх үүсвэр барьснаар цаашид гаднын улс орнуудад цахилгаан экспортлох боломж бүрдэнэ гэж “Newcom” группийнхэн үзэж байгаа аж. Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьсан Салхитын станцад 170 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдсан агаад зардлаа 15 жилийн хугацаанд нөхөх тооцоо хийжээ.