Сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглана
100 мянган айлын орон сууцны хэрэглээг хангах хүчин чадалтай станц нээлтээ хийлээ. Сэргээгдэх эрчим хүч бол Монгол улсад төдийгүй дэлхий нийтийн хувьд хамгийн аюулгүй технологийн тоонд ордог юм.
31 цахилгаан дамжуулах эх үүсвэр бүхий уг байгууламж нь төвийн эрчим хүчний системд холбогдож байгаа анхны цахилгаан станц. Монгол улс сүүлийн 30 жилд төвийн эрчим хүчний нэгдсэн системд энэ мэт томоохон ажлыг хийж байгаагүй гэдгийг албаныхан онцлов.
Өнөөдрөөс эхлэн хөдөлгүүр нь эргэж буй уг станц 140-170 сая киловатын цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Монгол улсад анх удаа хувийн хэвшлийн хөрөнгөөр томохон бүтээн байгуулалт хийж байгаа нь энэ юм.
Эрчим хүчний сайд М.Сономпил:
Сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хэрэглэх, ялангуяа эрчим хүчний яамны тэргүүн зорилго болгон ажиллаж байгаа энэ цаг үед энэ 50 мегаватын салхин цахилгаан станц ашиглалтад орж байгаа нь цаг үеэ олсон чухал үйл явц болж байна.