Шинэчлэлийн хорооныхон аймаг бүрт салбараа байгуулжээ
Шинэчлэлийн өргөө
2013.08.14

Шинэчлэлийн хорооныхон аймаг бүрт салбараа байгуулжээ

МАН-ын Шинэчлэлийн хорооноос “Эдийн засгийн өнөөгийн байдал” сэдвээр хэвлэлийн хурал зарлажээ. Хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болно.

Шинэчлэлийн хорооныхон нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд судалгаа хийсэн бөгөөд энэ судалгааны талаар танилцуулах юм байна.

Мөн шинэчлэлийн хорооныхон Их хурал хүртлэх хугацаанд 21 аймаг, есөн дүүрэгт салбар хороогоо байгуулж, дэмжигчдээсээ шинэчлэлийн талаар саналыг нь авснаа тайлагнахаар зэхжээ.