Санал авах өдөр зах, худалдааны төвүүд амарна
“Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль”-ийн дагуу нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа.
2013.06.25

Санал авах өдөр зах, худалдааны төвүүд амарна

“Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль”-д санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглосон байдаг.

Энэ дагуу нийслэлийн Засаг дарга “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа.

Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан энэ сарын 26-нд Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.

Захирамжаар, сонгуулийн санал авах өдөр гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хүнс ,барилгын материал, мод модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүд сонгуулийн санал авах өдөр буюу 6 дугаар сарын 26-нд амрах юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан 2013 оны 6 дугаар сарын 26-нд  Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр сонгуулийн тойрог, хэсгийн хороодын хэвийн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж, санал авах байрыг телефон утас, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах, нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.