"Эв нэгдэл" хөтөлбөр
2013.06.20

Монгол цэргийг дэлхийн цэрэг болгож шинэ түвшинд гаргаж чадсан

Эв нэгдэл хөтөлбөрөөр Дөрвөн жилийн өмнө яг энэ өдөр монголын дөрөв дэх Ерөнхийлөгч тангаргаа өргөснийг түүхий хуудаснаа тэмдэглэжээ. Монгол Улс анх удаа ардчилсан Ерөнхийлөгчтэй болж бүх цэргийн сүрт жагсаал хүндэтгэл үзүүлсэн нь 18 жил тохиогоогүй онцгой үйл явдал болсон. 2009 онд тангаргаа өргөж байсан Ц.Элбэгдорж таван чиглэлээр мөрийн хөтөлбөрөө толилуулж байсан. Тэр хэлсэн, хэлснээ хийсэн бодит жишээг хүмүүс ярьж  байна.

Мөн тэрээр зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд энэ салбарын шинэчлэлийг шинэ шатанд гаргах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлж ажилласаныг салбарынхан хэллээ. Тухайлбал энхийг сахиулах ажиллагаанд хорь гучуулаа морддог байсан бол цэрэг дайчин эрсийг хоёр гурван батальоноор нь явах хэмжээнд хүргэж чаджээ.

Эх орныхоо наран ургах зүгээс сурталчилгааныхаа ажлыг эхэлсэн нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнгөрсөн өдрүүдэд эх орны хоймор нутгуудад ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн засварчнаас ажлын амтыг мэдэрч өнөөдрийн өндөрлөгт хүрсэн тэрээр Орхон аймагт ажилласан бол өнөөдөр Хонгор, Зүүнхараа, Баруунхараад ажиллалаа.

Энхийг сахиулах ажиллагаанд хорь гучуулаа морддог байсан бол цэрэг дайчин эрсийг хоёр гурван батальоноор нь явах хэмжээнд хүргэж чаджээ.

30 хориг тавьж байсан ерөнхийлөгч байхад Ц.Элбэгдорж дөрвөн жилийн хугацаанд гурван хориг тавьжээ. Чөдөр биш ташуур болох ерөнхийлөгч хэрэгтэй гэдэг үг эндээс ч улбаатай байж болох юм.

Хүнсний салбарын доктор, профессор Л.Дамдинсүрэн гуайн ярьсан зайрмагны түүхийг улстөржүүлж, МАН-ын зөв нэртэй мэдээгээр Л.Дамдинсүрэн гуайн яриаг гуйвуулан нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн эсрэг байр сууриа илэрхийлсэн мэт болж харагдуулсанд тэрээр бухимдан эв нэгдэл хөтөлбөрт ханджээ.

Хийсэн бүтээснээ ярьж мөрийн хөтөлбөрөө танилцуулж яваа АН-аас нэр дэвшигчийг МАН-аас зүйл бүрээр харлуулах, гүтгэх, гүжирдэх хандлагыг байнга явуулж, тэгээд ч золгсохгүй хүний яриаг эвлүүлэн харуулж зохиомол гүжирдлэг явуулах болсонд харамсаж буйгаа Л.Дамдинсүрэн гуай илэрхийлсэн бол тэдний сонгуулийн сурталчилгааны өнгө аясыг үзэгчид дүгнэн ярилаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.