Монгол Улс элэг шилжүүлэн суулгах мэс заслаараа эхний 50 оронд багтжээ
“Эв нэгдэл” хөтөлбөрийн шинэ дугаараар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг аргацааж биш цогцоор нь шийдэж бидний дуу хоолойг төрд төлөөлж чадах хүн бол Ц.Элбэгдорж.
Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр дундаа хараагүй, сонсголгүй, бичиг үсэггүй иргэд хэн нэгний тусламж оролцоогүйгээр бие дааж сонгох эрхээ ардчилсан ерөнхийлөгчийн ач гавьяа их байгааг хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэллээ.
Орон сууц үнэгүй хувьчлагдсан гэдгийг бид мэднэ. Харин эзэнд нь үнэлээд зарах хууль батлагдаад нэг жил болсныг тэр бүр мэдэхгүй. Хэрэв энэ хууль хэрэгжээд та бид амьдрах орон сууцаа худалдаж авахад хүрсэн бол яах байсан бол? Энэ талаар УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдин ярьж байна.
Ардчилагчид иргэдийг өмчтэй болгохын төлөө орон сууцыг үнэгүй хувьчилж чадсан юм. Тухайн үед Ц.Элбэгдорж Ардчилсан намын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж байжээ. Төсвийн үлдэгдэл Эрүүл мэндийн салбарт очдог байсан бол одоо дээжийг нь өгдөг болсон байна.
Төсвийн үлдэгдэл Эрүүл мэндийн салбарт очдог байсан бол одоо дээжийг нь өгдөг болсон байна.
Өөрөөр хэлбэл төр хамгийн түрүүнд иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч эхэллээ гэсэн үг юм. Үүний тулд эмч, эмнэлгийн ажилчдын цалингийн нэмэгдэл, эрүүл мэндийн даатгал, ажлын ачаалал зэрэгт уян хатан хандах бодлого үгүйлэгдэж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж элэг шилжүүлэн суулгах мэс заслыг дэмжиж ажилласнаар Монгол Улс дэлхийд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн эхний 50 оронд багтсан талаар эмч нар ярьж байв.
Украйны Львов хотноо цэрэг улс төрийн дээд сургуульд Ц.Элбэгдорж ирсэнээр монгол оюутнуудын дунд зохиогдох арга хэмжээ илүү сонирхолтой болж, олон улсын оюутнуудын өмнө монголчуудын нүүр царай нь болдог байсан тухай хамт сурч байсан нөхөд нь дурслаа.