Ж.Сүхбаатар Хонгорт зочиллоо
УИХ-ын гишүүн асан, Ардын намын орон нутгийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдтэй уулзалт хийжээ.
Энэ тойрогт дахин санал хураалт явуулж магадгүй гэсэн хүлээлт нэр дэвшиж байсан хүмүүсийн дунд төрөөд байгаа аж.
Тэрбээр Дархан-Уул аймагт ажиллаж байгаа нь цаанаа учиртайг хэлэх хүн цөөнгүй байна. Учир нь энэ тойрогт дахин санал хураалт явуулж магадгүй гэсэн хүлээлт нэр дэвшиж байсан хүмүүсийн дунд төрөөд байгаа аж.
Гишүүн асан эрхэм маань намынхаа ажлыг амжуулахын хажуугаар горьдлого тээж яваа бололтой. Тиймээс л байн, байн нутгийн зүг хүлгийн жолоо залах болсон аж. Энэ бүхэн нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваад эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн яриа гарсантай холбоотой байж мэдэх юм. Тиймээс түүнтэй өрсөлдөж байсан хүмүүс ямар нэгэн горьдлого тээх болсон гэнэ. Тухайлбал, АН-аас тус тойрогт нэр дэвшсэн, УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар энэхүү асуулын талаар чих тавин сонсож байгаа гэсэн.