“Дуусдаггүй яриа” нэвтрүүлгээр Ерөнхийлөгчийн сонгууль болоод өнөөгийн нийгэм, эдийн засаг, улс төрийн байдлын талаар ярилцлаа.
2013.05.31

Сөрөг хүчнээ үгүйсгэж, нугачин дарсанаар ямар ч ажил урагшлахгүй

“Дуусдаггүй яриа” нэвтрүүлгээр Ерөнхийлөгчийн сонгууль болоод өнөөгийн нийгэм, эдийн засаг, улс төрийн байдлын талаар ярилцлаа. Тус нэвтрүүлгээс МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатарын байр суурийг хүргэж байна.

-Бид 1992 онд Ардчилсан ёсыг сонгосон. Өмнөх парламентад хамтарсан Засгийн газар байсан. Түүний үр шимээр янз бүрийн юм нилээн боссон байх. Та үүн дээр төвлөрч ярина уу?

Ер нь уламжлалгүй одоо гэж байхгүй. Өнгөрсөн хугацаанд эрх баригч бүлгийн  явуулж байгаа үйл ажиллагаа одоо ямар байна вэ. Телевиз үзэж байгаа хүмүүс нэг зүйлийг харж байгаа. Өнөөдөр, одоо байдал ямар байгаа билээ. Цаашдаа маргааш нөгөөдөр юу болох билээ гэж харж. Өнөөдөр сонгууль ид дундаа явж байна.

Хүмүүс нилээд талцсан, намчирхсан уур амьсгалд орсон байгаа. Өнгөрсөн хугацаанд төрийн албаны нөхцөл байдлыг аваад үзвэл төрийн алба өмнөхөөсөө илүү намчирхсан алба болсон, төрлийн ч гэж хүмүүс шүүмжилж байна. Одоо бид нарын асуудлууд шийдэгдэж байгаа зүйл дээр нэг л том юмнууд яригдаж байгаа. 2020, 2030, 2040 онд тийм юм болно гэсэн.

Хуучин социализмын үзэл суртлаар тэдэн онд тийм юм байгуулж дуусна тэгнэ ингэнэ гэсэн. Тэрийг нь хүлээж итгэж найдаж тэрэнлүүгээ зүглэж чиглэдэг байсан. Сүүлийн үед ярьж байгаа юм энэ чиглэл рүү нилээн явчихлаа.

Энэ улс орны хамгийн гол баялаг нь нийгэм эдийн засгийн байдлыг хэмждэг бусад улс төр эдийн засаг нийгмийн индикаторуудаас гадна хамгийн гол нийгмийн хэмжүүрийг иргэдийн итгэл дэмжлэгээр нь хэмждэг.

Улс орны гол баялаг бүтээлч уур амьсгал ямар тохиолдолд явах вэ гэхээр иргэд илүү итгэж дэмжиж, улс үндэстний нөөц баялаг илүү зөв зүйлд зарцуулагдах чиглэл байгаа. Ингээд үзвэл өнөөдөр хуваагдмал байдалтай, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх хэвлэл мэдээллийн салбар хаана бооно гэсэн цензур тогтоосон.

Бизнесийн салбарын дарамт ч арилаагүй. Ялангуяа намаар нь алагчилдаг дарамт яг хэвээрээ байгаа. Мөн улс төрийн эрх мэдэл бүх түвшиндээ төвлөрлөө. Тухайн үед 2000-2004 онд биднийг эрх баригч нам байхад шүүмжилдэг байсныг засаж байна гээд сүүлийн найм, есөн жил бодлого явуулсаны дүнд нилээн либералчилагдсан.

Энэ байдалд эрх мэдэл төвлөрсөн. Ялангуяа нийгмийн эв, эе алдагдсан. Ийм хурцадмал уур амьсгал дунд эдийн засгийн том төслүүд яригдаж байна. Тэнд нь хяналт алга.

Манай эдийн засгийн өсөлтүүд нэг хоёр жилийн өмнө нэлээн аятайхан тавигдаж гадаадын хөрөнгө оруулалтын орчин сайжирсан байсан. Одоо эхнээсээ компаниуд хаалгаа бариад хөрөнгө оруулалтын хэмжээ тэрбум доллараар буураад явж байх жишээтэй.

Хүмүүс шинэчилж шийдэж, аливаа зүйлийг хийх гэж байгаа бол хүмүүст тэр талаар тодорхой төсөөлөл бий болдог. Тэрэнд нь итгэдэг. Тэр чиглэл нь зөв бодлого, зөв зам дээр явж байгаа бол хамтарч ажилладаг. Сөрөг хүчнээ үгүйсгээд нугачин дарсан ийм уур амьсгал дунд эдийн засгийн томоохон төслүүд байтугай хамгийн наад захын арга хэмжээг явуулахад ч зөвхөн намчирхсан хандлагаар явна.

-МАН одоо  сөрөг хүчин. Та сая ярьсан зүйлээ сөрөг хүчин болсон өнцгөөс харж ярьж байна уу? Өмнө нь эрх мэдэл МАН дээр төвлөрсөн үед саяын зүйлүүд харагдах бололцоо байсан уу?

Эрх баригч байхдаа шүүмжлүүлж л байсан. Бидний хоёр чиглэлийн том алдаа байна. Нэг нь бидний хувьд хийсэн зүйлүүдээ тодорхой хэмжээний иргэдтэй хамтран ажиллаж, ойлголцож хийсэн, хийх гэж байгаа ажлуудаа тайлбарлах хүчин чадал дээр сул анхаарсан тал бий.

Нөгөө асуудал нь мэдээж хэрэг олон жил эрх барьж байсны хувьд тодорхой хэмжээний хариуцлагын систем суларч, найзархах, танил тойруу хүрээлэл төрийн албанд бий болсон нөхцөл байдлуудтай дорвитой тэмцэж чадаагүй.

Тийм зүйлүүд байгааг хүлээн зөвшөөрч байгаа. Өнөөдрийн сөрөг хүчний нэг зүйлд эмзэглэж байгаа нь бид сүүлийн жилүүдэд шүүмжлэгдсээр байгаад хамтарч эвсэж байсан талдаа болоод хяналтын системүүд дээр одоогийн эрх барьж байгаа АН-тай хамтарч ажиллах чиг шугам баримталсан.

Дээр нь парламентад хугацаагүй завсарлага авдаг гэдгээр монголд парламент сайн хөгжөөгүй ч гэсэн яах аргагүй зөвшилцхөөс аргагүй байдалд хөшүүрэгтэй байдаг байсан. Гэтэл тэд засгийн эрх авангуутаа сөрөг хүчин бол тормос хийдэг, гацаадаг гэж өөрсдөө хэлээд ийм байдлыг алга болгоё. Бүх эрх мэдлийг өг гэдэг замаар явж байна.

-Танай нам өнгөрсөн 19 жилд авлигалтай яаж тэмцэв? Томоохон эдийн засгийн гэмт хэргүүд гарч байна. МИАТ-ын иргэдийн даатгалын мөнгийг тэр чигээр нь танай намын гишүүд, дэмжигчид идсэн. Тэрийг илрүүлэхгүй нуун далдлах  ёстой юу? Би ерөнхийлөгчийн авлигалтай тэмцэх бодлогыг зөв гэж бодож байгаа.

Ерөнхийлөгч 2009 онд сонгогдсон. Бид УИХ-д байхад Ерөнхийлөгчтэй хамтарч хуулийн төслүүд, авлигатай тэмцэх байгууллагын асуудлууд дээр төсвийн болоод хуулийн талаас дэмжлэг үзүүлж ажилласан.

Авлигалын асуудал ганцхан ардын нам байгаа учраас гарсан юм биш. 1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл засгийн эрх барьж байх үед монголын өмч хувьчлалын дийлэнх нь дөчин хэдхэн тэрбум төгрөгөөр бүгд хувьчлагдсан.

2000-2004 онд МАН засгийн эрх барьж байх үед улсын төсөв одоогоос гуч, дөч дахин доогуур байсан. Энэ улсын хамгийн их мөнгөжсөн жил нь 2004, 2005 он гэж ярьдаг. 1996-2000 онд өмч хувьчлал хамгийн их явагдаж мөнгөжсөн төсөвтэй үед эвслийн засгийн газар хамт байсан.

-Сүүлийн 20 жилийн амжилтыг чөлөөт зах зээлийн үр дүн гэж хардаг. Өнөөдөр олигархижаад, мафийн системд ороод байгаа гэдэг нь энэ цугларч байгаа том мөнгийг хянах систем манай үндсэн хуульд байхгүй. Нийтийн санхүүг хянах механизм алга. Гэхдээ бид түүнийгээ хянаж чадахгүй бол өөр хүний халас руу ороод байгаа.

Бид өнгөрсөн дөрвөн жилд УИХ-д ажиллахдаа хэд хэдэн шийдлүүд гаргасан. Тэрний нэг нь зээлийн батлан даалтын сангийн тухай хууль. Одоогоор дэмжигдэж өгөхгүй байгаа. Бид тавантолгой, оюутолгой гээд том том зүйлрүү их анхаарал хандуулсан. Жижиг дунд бизнес дээр тодорхой хэмжээний ажлын байр бий болгох хэрэгтэй.

Үйлчилгээний салбарууд манай ДНБ-ий нэлээд хувийг бүрдүүлж байгаа. Одоо Атрын гуравдугаар аян тариалалтын үе явж байна. Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан хүмүүс тодорхой байр суурь хэлэхгүй байгаа. Бид өмнө нь атрын гуравдугаар аян дээр хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр техник тоног төхөөрөмжүүдийг олгож байсан.

Энэ жилийг харахад тариалалт 50 хувьдаа хүрээгүй явж байх шиг байна. Зээлийн батлан даалтын сан хүлээгдэж байсан зүйл. Одоо бид хамгийн гол нь бодит ажил эрхлэлтийн асуудлаар яг ямар бодлого явж байна, энэ жил ямар болох, ирэх жил яах гэдэг байна.

-Ерөнхийлөгчийн институтын үүрэг. Одоо хэр зэрэг биелүүлж байгаа вэ?

Ерөнхийлөгч гэдэг төрийн тэргүүн л байгаа. Ялангуяа Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улсад төрийн тэргүүн бөгөөд гүйцэтгэх эрх мэдлийг засгийн газар нь толгойлдог. Манайх парламентын бүгд найрамдах улс. Монгол улсын үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хуулиар тодорхой заалт нь төрийн тэргүүн бөгөөд ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байна. Ерөнхийлөгчийн тухай хуулинд тодотгосон байдаг.

Хууль тогтоох, гүйцэтгэх шүүх эрх мэдлийн хоорондын уялдаа холбоонд зохистой дэмжлэг үзүүлнэ. Шаардлагатай үед улс төрийн хүчнүүдийн зөвшилцлийг хангана гэж. Хуульч мэргэжилтэй, улс төрч хүнийхээ хувьд харахад МУ-ын Ерөнхийлөгчийн үүрэгт тодорхой асуудлууд байдаггүй. Авлигатай тэмцэх, тодорхой эдийн засгийг шууд ингэнэ гэж.

Тэгэхээр Ерөнхийлөгч уучлал үзүүлдэг ганцхан субъект байдаг. Алдаж, эндсэн монгол хүнийг уучилдаг нь монголыг бүрэн бүтэн болгож эвлүүлдэг. Манай орон механизмын хувьд парламентад орохын тулд намууд хоорондоо өрсөлддөг.

2000-2004 онд МАН засгийн эрх барьж байх үед улсын төсөв одоогоос гуч, дөч дахин доогуур байсан.

Зарим талаараа сөргөлдөөнд орж, хурцадмал байдал үүсдэг. Тэгэхээр монголыг нийт үндэстнийх нь хувьд нэгтгэн эвлүүлж, эв эеийг нь хангах функц дээр байдаг. Тэгэхгүй тодорхой гүйцэтгэх юмуу шүүх эрх мэдлийн үүргийг, шударга ёс авлигатай тэмцэнэ гэдэг үүргийг авчихаар нэг гажуудал үүснэ.

Шударга ёс сахиулах нь буруу биш гэтэл ерөнхийлөгч ингээд ороход төрийн оролцоо зохицуулалтан дээр ерөнхийлөгчийн үзүүлж буй нөлөө, бүх институтийг хамраад өөртөө маш их эрх мэдэл нэхэж эхэлж байгаа. Тэгээд Ерөнхийлөгч ажил хийсэн болохын тулд тэр бүх зүйлийг өөр дээрээ авах хэрэгтэй болж байгаа.

Үүний дүнд намуудын хоорондын сөргөлдөөнд ерөнхийлөгч нэг талд нь гарчихаар улс үндэстний эв эе эвдэрч, том бүтээмж, ажлууд явах итгэлцэл ойлголцол бий болохгүй байх гажуудал руу орж байгаа. Ерөнхийлөгч монгол үндэстний эв нэгдлийг хангагч, эв эеийг сахиулагч, алдаж оносныг нь засаж залруулдаг л байх ёстой.

-Ерөнхийлөгчийн институтын гол үүргийг УИХ, Засгийн газар шүүх засаглалын голд хяналт тавиулах зорилгоор бид 1992 онд үндсэн хуулиндаа хийж өгсөн. Нийт ард түмнээс санал авч, сонгож байгаа нь энэ гурван институтын голд тэр хүн хяналтыг тэнцвэрт байдлаар хангах үүрэгтэй. Энэ үүргээ манай дөрвөн ерөнхийлөгч хэр зэрэг гүйцэтгэсэн бол?

Энэ 20 жилийн түүхийг МАН, АН гэж салгаж ярихад учир дутагдалтай. Монгол Улсын одоогийн Ерөнхий сайд л гэхэд 1996-2000 онд ХАА-н сайд, 2004-2008 онд Сангийн сайд, 2008 оноос хойш Тэргүүн шадар сайд хийж байсан. Энэ хүний Засгийн газрын түвшинд ажиллаж байсан алба гэхэд хэд байна.

Одоогийн Ерөнхийлөгч хоёр удаа Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга, Ерөнхийлөгч хийсэн. Хугацааг нь тоолоод үзвэл нэг намд хамаарах зүйл биш. Ерөнхийлөгчдийн институт өвөрмөц үүрэгтэй. Анхны Ерөнхийлөгч тэр үеийн улс төрийн шилжилтийн үед монголчуудын хувьд үндэсний зөвшилцлийг хангах, нэгтгэх чиглэлээр ажиллаж байсан.

Дараагийн Ерөнхийлөгч нэг хэсэг намчирхаж байна гэж байсан ч, тэнцвэржүүлэх чиглэлээр өөрийн нэр дэвшүүлсэн намдаа хүртэл хатуу зарчим шүүмжлэл тавьж ажилласан.

Дараагийн Ерөнхийлөгч 2004 оноос хойш эгзэгтэй үед байгуулагдсан засгийн газрын үед ажиллаж, тодорхой хэмжээний баланс хийж төрийн албан хаагчдын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх, реформын шинэчлэлийн асуудлаар УИХ-тай ажиллах, шүүх эрх мэдэлд нөлөөлж ажилладаг тухай дунд, анхан шатанд яригддаггүй.

Дээд шүүхийн түвшинд байна уу даа гэсэн шүүмжлэл байдаг байсан. Сүүлд гарч ирсэн Ерөнхийлөгчийн хувьд шударга ёсыг тогтооно, авлигатай тэмцэнэ гэсэн. Үүнийг дагаад шүүхийн реформ болоод олон эрх мэдлийг өөрөө төвлөрүүлж ажиллах шаардлага байсан. Энд нь бид шүүмжлэлтэй хандаж байгаа.

Гэхдээ нэг сайн юм нь бид 2009 онд сонгогдсоноос нь хойш хууль шүүхийн байгууллагуудын хэд хэдэн багц хуулиудын анхдагч хуулиуд дээр нь хамтарч ажилласан.

Авлигатай тэмцэх газрыг өөрчилж шинэчлэх үйл ажиллагаануудад нь төсөв, санхүү зохион байгуулалтын хувьд орон тоо төсвийн хувьд шийдэж өгсөн. Маш их хэмжээний техник, тоног төхөөрөмж авч өгсөн.