Шинэ бүтээн байгуулалтын хувьсгал явж байна
Эв нэгдэл хөтөлбөрийн “Эв нэгдлийн яриа”-гаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж нийслэлийн захын гэр хороололд зочилж, үлгэр жишээ ногоон төгөл байгуулсан айлд өглөөний цайгаа уун иргэдтэй яриа өрнүүлж, санал бодлыг нь сонслоо.
АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж: Ер нь тэсрэлтийн шинжтэй, шинэ бүтээн байгуулалтын хувьсгал явж байна. Улаанбаатар хотод л гэхэд хотын шинэ удирдлагуудын төлөвлөн хэрэгжүүлж буй 17 шинэ хороолол баригдах гэж байна. Мөн 4000 ахмадын орон сууц бариад эхэлж байгаа. Ер нь манай ахмадууд орон сууцны зээлд хамрагдах гэхээр тэтгэврийн насны гээд авахгүй.
Тиймд хуучин улсын орон сууц гэдэг шиг дүүргүүдээр орон сууц барина. Эхлээд ахмадуудаа оруулаад дараа нь залуу гэр бүлүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цагдаа цэрэг гээд орлого багатай төрийн албанд чухал үүрэг гүйцэтгэж буй хүмүүсээ хангая гэж байгаа. Нэг сайхан мэдээ хэлэхэд гурав хоногийн өмнө Ерөнхий сайд зарласан.
Монгол банк Засгийн газар хамтраад найман зуун тэрбум төгрөгийг тусгаарласан. Өмнө нь яагаад орон сууцны асуудал шийдэгддэггүй байсан гэхээр мөнгө нь шийдэгддэггүй байсан. Одоо монгол улсад ажиллаад цалин авч л байгаа хүн бүр орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой болж байгаа.
Наад зах нь энэ утаа гаргахгүй зуух, түлшний асуудлыг, дээр нь энэ гудамж, ажилчид нь амьдарч байгаа газрыг тохижуулах чиглэлээр жаахан дэмжлэг үзүүлчихвэл. Гэхдээ одоо аж ахуйн нэгж байгууллагад дэмжлэг үзүүлээд бас тэр болгон асуудал шийдэж чадахгүй.
Төрөөс тодорхой дэмжлэг үзүүлье. 270 тэрбум гээд тэр орон нутгийн хөгжлийн санхүүжилтээр олгож байгаа мөнгө гэдэг бол одоо яг сая ярьдаг өмнө нь яагаад хүмүүс асуудлаа шийдэж чаддаггүй байсан бэ гэхээр тэр мөнгө нь хүмүүсийнх нь эрх мэдэлд ирдэггүй байж.
Одоо энэ жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс т нэг бодлого гаргаад хэрэгжүүлээд явна. УИХ-аас шийдвэр нь гарсан. Оёдлын машин гээд ашигладаг техник тоног төхөөрөмж жижиг зүйл байна. Тэр бүхний жагсаалтыг гаргаад гаднаас оруулж ирэх татвараас чөлөөлж байгаа.
Та бүхний хамгийн гол асуудал бол оёсон, хийсэн зүйлээ борлуулах. Хийсэн зүйлээ борлуулах худалдааны төвүүдийг байгуулах. Тэгээд болж өгвөл зөвхөн гэртээ хийдэг биш, ард талдаа нэг өрөөндөө юмаа хийдэг. Гарч ирээд лангуун дээрээ борлуулчихдаг байх нь асуудлыг шийднэ.
Иргэд: Бидний үеийнхэн тэтгэвэрт гарчихлаа гээд зүгээр суумааргүй байна.
Таныг яаж дэмжих гэж байгаа вэ гэхээр бид УИХ-ын эмэгтэй гишүүдтэй хамтраад хуулиа санаачлаад явж байгаа. Цэцэрлэгт очиж буй нэг хүүхдэд 116500 төгрөг ноогддог. Цэцэрлэгт хүүхдээ явуулж чадахгүй байгаа хүний хүүхдэд тэр мөнгө нь очихгүй. Мөн хүүхдээ хараад ажлаа хийж чадахгүй.
Өмнө нь яагаад хүмүүс асуудлаа шийдэж чаддаггүй байсан бэ гэхээр тэр мөнгө нь хүмүүсийнх нь эрх мэдэлд ирдэггүй байж.
Тиймд тань шиг хүн тэр хууль шаардлагынх нь дагуу би таван хүүхэд харъя гэвэл таван хүүхдийнх нь тоогоор 116500 төгрөгийг танд өгнө. Тэгэхээр 500 гаруй мянган төгрөг болно. Жилээр нь бодвол бараг долоон сая төгрөг болж байгаа.
Та зүгээр хажуу талынхаа хашааны гурван айлын хүүхдийг харахад л долоон сая төгрөг аваад, ажилтай дээрээс нь тань шиг 20 мянган ээж ажилтай болно. Цэцэрлэгийн асуудал бүрэн шийдэгдэнэ. Мөн шинэ төрсөн эх хүүхдээ цалинтай тэтгэмжтэй таван сар хардаг байсныг 24 сар болгож байгаа. Хоёр ой хүртэл нь харна. Гурав дөрөв дэх хүүхэд нь гарвал тэр тэтгэмжийн мөнгийг 40 хувь нэмнэ.