"Эв нэгдэл" хөтөлбөр
2013.06.20

Шинжлэх ухаан нь төрдөө хөтлөгдөх бус, төр нь шинжлэх ухаандаа хөтлөгдөх ёстой

Эв нэгдэл хөтөлбөрийн товчийг хүргэж байна. Эв нэгдэл хөтөлбөрөөр түүхийн хуудаснаа бичигдсэн нэгэн үйл явдлыг онцоллоо. Одоогоос найман жилийн өмнөх энэ өдөр буюу 2005 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Оросын 44 бүс нутагт баруун гарт талдаа  үрүүлтэй машин оруулахыг хориглох талаар Засгийн газар хэлэлцэж байгааг эсэргүүцсэн байна. Найман жилийн өмнө хөрш улсад өрнөсөн энэ үйл явдалтай адил асуудал манай улсад үүссэнийг шийдвэрлэсэн.

Нэр дэвшигч Ц.Элбэгдорж ажил амьдралын гараагаа эхэлсэн Эрдэнэтэд ажиллахдаа төрсөн ахындаа дөрөө мултлан саатсан байна. Түүний хоёр ах өсөж өндийсөн Эрдэнэт хотдоо бусдын жишгээр эгэл жирийн амьдарч байгаа бөгөөд тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн хувиар биш найман хүүхэдтэй өнөр өтгөн айлын отгон хүүхдийн хувьд хоёр ахтайгаа хууч хөөрч хоножээ.

Богд хааны төмс хүнсний ногоог хангахаар анх байгуулагдаж байсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын хүн ам 26 мянгад хүрч зарим аймгийн төвөөс ч олон хүн амьдарч байна. Зүүнхараачуудын амьжиргааны гол эх үүсвэр болсон төмс хүнсний ногооны тариалалтыг дэмжихэд юу хийх хэрэгтэй байгаа талаар нутгийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчид санал бодлоо илэрхийллээ.

Спиртийг биш спортыг дэмжих залуусын оролцоог дэмжиж Дархан аварга А.Сүхбат Like-д нэгдсэн бөгөөд Like-г дэмжигчдийн тоо 50 мянгыг давжээ.

Иргэддээ ээлтэй Ерөнхийлөгчийн өнгөрсөн хугацаанд хэлж байгаад хийсэн нэг томоохон ажил бол шүүхийн шинэчлэл гэдэгтэй хууль тогтоогчид санал нэг байна. Энэхүү шинэчлэл цаашид илүү эрч хүч, ур ухаан, оюуны тэнхээ шаардах ажил юм. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн М.Батчимэг нар ярилаа.

Одод нэгэн дор чууллаа гэдэг шиг төрийн ордонд монголын тархи болсон хамаг толгой эрдэмтэд чуулсан уулзалт өчигдөр боллоо. Энд ирсэн эрдэмтэн судлаачид, эрдэм ном, оюун ухааныг эрхэмлэн дээдэлдэг Ц.Элбэгдоржийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Шинжлэх ухаан нь төрдөө хөтлөгдөх бус, төр нь шинжлэх ухаандаа хөтлөгдөж явах ёстой гэж өнгөрсөн онд Стэндфортын эрдэмтдийн өмнө төрийн тэргүүний хэлсэн үгийг тэд талархан хүлээн авчээ.

Сайн сайхны төлөө санаа нэгдэж эхэлсэн залуусын Like давалгаанд эрүүл чийрэг амьдралыг эрхэмлэгч монголын фитнессийн холбооныхон нэгдлээ. Спиртийг биш спортыг дэмжих залуусын оролцоог дэмжиж Дархан аварга А.Сүхбат мөн Like-д нэгдсэн бөгөөд Like-г дэмжигчдийн тоо 50 мянгыг давжээ.