Залуусын санаачилга УИХ-ын гишүүдийг ичээв
Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр залуусыг өөрсдийн үзэл бодол, үнэт зүйл, улс төрийн сонголтондоо эзэн болохыг үе тэнгийнхэн нь уриалав.
2013.06.20

Залуусын санаачилга УИХ-ын гишүүдийг ичээв

Энэ сарын 26-ны өдөр болох Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт монголчуудын хувьд төрийн тэргүүнээ сонгох тав дахь удаагийн сонгууль. Иймд энэ өдөр залуусыг өөрсдийн үзэл бодол, үнэт зүйл, улс төрийн сонголтондоо эзэн болохыг үе тэнгийнхэн нь уриалав.

“Бид саналаа өгнө”, “Хан Хэнтийн сэтгэлгээний эрх чөлөө”, “Оюуны гарц”, “Онч шийдэл”, “Нийтийг шинэчлэх багш нарын холбоо” болон “Хөгжлийн хурд” ассиоцацийн залуус энэ тухайгаа

Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц хүрэхгүй дахин сонгууль боллоо гэхэд зардал нь нийтдээ 28 тэрбум болно.

“Хэрэв Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц хүрэхгүй дахин сонгууль боллоо гэхэд зардал нь нийтдээ 28 тэрбум болно. Тиймээс залуус бид 100 цэцэрлэг барих мөнгийг үр дүнгүй зарлага болгохоос сэргийлж саналаа идэвхитэй өгөх хэрэгтэй” хэмээн тайлбарлаж байлаа.

Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудад хэрэв сонгуулийн ирцийг хангалттай түвшинд бүрдүүлж чадалгүй дахин сонгууль явуулсан тохиолдолд хариуцлага тооцох учиртай гэдгийг ч сануулж байсан юм.

Тэд ийн уриалснаараа төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулахаас айдаггүй УИХ-ын гишүүдийг ичээв бололтой.