"Эв нэгдэл" хөтөлбөр
2013.06.24

Үнэлэмжтэй хүн эхэлсэнээ гүйцээхийн төлөө явдаг

Эв нэгдэл хөтөлбөрийн энэ дугаараас эхлэн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтуудаас тоймлон хүргэх юм. Эхний удаад байгаль хамгаалал, байгаль орчинд ээлтэй хөгжлийн бодлогыг нэр дэвшигчид хэрхэн харж байгааг шинжээчийн үнэлгээгээр хүргэлээ.

Ц.Элбэгдорж цөмийн онцгой обьектруу орсон анхны төрийн тэргүүн болжээ. Түүнийг 2012 онд Иран улсад албан ёсны айлчлал хийж байх үеэр хэн хүнд тохиогоод байдаггүй энэ ховор боломж олджээ. Ираны Ерөнхийлөгч ирсэн зочиддоо цөмийн нууц байгууламж болох онцгой обьектийг үзэж болох саналыг тавьсан ч Монгол Улсын Ерөнхийлөгч ганцаараа үзэж сонирхжээ.

Энэ алхмаараа Ц.Элбэгдорж мөн л цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахад үзэл санаа нэгдэхийг бусад улс орны удирдагчдад уриалсан юм. Цөмийн хог хаягдлыг монголд булшлахгүй, байрлуулахгүй байх бодлогоо тууштай баримтлахаа тэрээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

Ц.Элбэгдорж цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахад үзэл санаа нэгдэхийг бусад улс орны удирдагчдад уриалсан.

Монгол улсын анхны салхин терм энэ сарын 20-ны өдөр ажиллаж эхэлнэ. 50мв-ын чадалтай салхин станц, сэргээгдэх эрчим хүч нийслэл Улаанбаатараас 70км зайд орших Салхитын хөндийд байгуулагдана. Энэ тухай мэдээлэл гадны хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татжээ.

Орон нутгийн мэдээлэлд Ардчиллын өлгий нутгуудын нэг гэдгээрээ алдартай Завханы Тосонцэнгэлийнхэн нутаг усныхаа шүтээн болсон Дархан уулын бэлд ардчиллын түүчээ Ц.Элбэгдоржийг хүндэтгэн угтан авлаа. Үүний дараа нэр дэвшигч Ц.Элбэгдорж ардчиллыг эх нутагтаа хамгийн түрүүнд өлгийдөн авсан хамгийн ардчилсан аймаг болох Хөвсгөлд ажиллалаа.