Ахуйн чанартай өргөдөл давамгайлдаг гэлээ
УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон ХБНГУ-ын Бундестагийн Өргөдлийн байнгын хорооны хамтарсан уулзалт ярилцлага /2013.06.18/ боллоо. Уулзалтын эхэнд Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Бурмаа “Иргэдийн өргөдлийг онлайнаар авдаг болох асуудлыг судалж байна. Байнгын хороонд ирж байгаа өргөдлийн дөнгөж 37 хувь нь УИХ-ын бүрэн эрхэд хамааралтай байгаа нь иргэд ямар асуудлаар, аль шатанд, хаана, хэнд өргөдөл гаргах талаар мэдлэг муутай байгааг харуулж байна" гэлээ.
УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон ХБНГУ-ын Бундестагийн Өргөдлийн байнгын хорооны хамтарсан уулзалтын үеэр
Гишүүдэд шууд хандсан, мөн байр орон сууц, эрүүл мэндийн, сургалтын зардал хүссэн ахуйн чанартай өргөдөл давамгайлах хандлагатай байдаг. Тиймээс Өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагааг олон нийтэд таниулж, сурталчлах танай хамгийн сайн арга туршлага юу вэ гэдгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа Германы төлөөлөгчдөөс асуусан юм. Мөн Өргөдлийн байнгын хорооны шийдвэрийг Засгийн газар нь хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдолд хариуцлагын ямар механизм үйлчилдэг талаар тодруулж байлаа.
“Бундестагийн гишүүд хууль тогтоох засаглалыг гартаа барьж байгаа. Бид Засгийн газрыг гуйх ёсгүй. Тиймээс бид намын бүлгүүдээр дамжуулан хүссэн хуулиа батлуулж чаддаг. Танайтай адил бид өргөдөл гомдлын 30 хувийг Засгийн газарт асуудал болгон тавьдаг ч бидний шийдвэрийг Зас- гийн газар хэрэгжүүлдэггүй зовлон манайд ч бас байна. Гэхдээ Өргөдлийн байнгын хороо Засгийн эрхийг аль нам барьж байгаагаас үл хамааран ачаалалтай ажилладаг. Өргөдлийн байнгын хороог олон нийтэд таниулахын тулд ажлаа маш сайн хийхэд хангалттай” гэдгийг төлөөлөгчид хэлсэн.