Өргөдлийн байнгын хороодын уулзалт болов
УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон ХБНГУ-ын Бундестагийн Өргөдлийн байнгын хороо хамтарсан уулзалт боллоо.
2013.06.19

Өргөдлийн байнгын хороодын уулзалт болов

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон ХБНГУ-ын Бундестагийн Өргөдлийн байнгын хороо хамтарсан уулзалт өчигдөр боллоо. Уулзалтад Бундестагийн Өргөдлийн байнгын хорооны дэд дарга Геро Шторжоханн тэргүүтэй төлөөлөгчид болон УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар оролцлоо.

Байнгын хороог ХБНГУ-ын Бундестагийн Өргөдлийн байнгын хорооны жишгээр байгуулсан.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Р.Бурмаа “Байнгын хороог ХБНГУ-ын Бундестагийн Өргөдлийн байнгын хорооны жишгээр байгуулсан. Гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байсан бол одоо АН-ын долоо, МАН-ын долоо, эвслийн бүлгийн хоёр нийт 16 гишүүнтэй болсноороо УИХ-д хамгийн олон гишүүнтэй байнгын хороо болсон” гэдгийг онцоллоо.

Түүнчлэн байнгын хорооны гишүүд, ажилтнуудыг чадавхижуулах, иргэдийн өргөдлийг шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар ажиллах шаардлага бийг хэллээ.