Чуулган 14 хоногоор завсарлав
УИХ-ын чуулганы хуралдаан
2013.06.10

Чуулган 14 хоногоор завсарлав

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулах тухай Захирамж гаргалаа.

Уг Захирамжаар Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганы 6 дугаар сарын 13, 14, 20, 21-ний өдрүүдийн нэгдсэн хуралдааныг түр завсарлуулахаар тогтоосон байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ийнхүү захирамж гаргах болсон нь гишүүдийн ирц сүүлийн арав хоног хангалтгүй байгаатай холбоотой юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн ажилд дайчлагдаж байгаа УИХ-ын гишүүд ажлаа хийж чадахгүйд хүрсэн бололтой.