Хүүхдийн сургуулийн автобусыг дэмжих хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг /24-өөс дээш суудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлэв.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хүүхдийн сургуулийн автобустай холбогдуулан үг хэллээ. Тэрээр “Өнгөрсөн чуулган дээр С.Эрдэнэ гишүүн бид хоёр хүүхдийн автобусыг татвараас чөлөөлөх хуулийн төсөл санаачилж оруулж ирсэн ч гишүүд дэмжээгүй.
Дэмжээгүй шалтгаан нь хэрэгтэй хэдий ч та нар хэн нэгний бизнесийг дэмжих гээд байна, хэн нэгний лобби байна гэж хардсан. Ер нь УИХ дээр бид хэн нэгний гэж ярих биш хувийн бизнесийг дэмжиж байх нь зүйтэй.
УИХ дээр хэн нэгний гэж ярих биш хувийн бизнесийг дэмжиж байх нь зүйтэй.
Зөвхөн улсын төсвөөр авч ирж буй автобусууд биш хувийн байгууллагуудын хөрөнгөөр орж ирэх автобус мөн хүүхдийн сургуулийн автобусыг дэмжих нь зүйтэй. Тиймд энэ хуулийн төслийг дараагийн чуулганаар дахин өргөн барина.
Энэ үед Засгийн газар, гишүүд дэмжээсэй гэж хүсч байна” гэв. Түүнчлэн Хүүхдийн автобус аюулгүй байдлыг маш сайн хангасан, тусгай зориулалтынх байдгаараа томоохон ач холбогдолтой гэлээ.