2019.10.15

Б.Баттөмөр: Гаалийн татварыг хөнгөлж буцааж олгоно гэдэг нь юу гэсэн үг вэ?

УИХ-ын Төсвийн байнын хорооны өнөөдрийн (2019.10.15) хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.08.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Гаалийн албан татварыг хөнгөлж буцааж олгоно гэдэг нь юу гэсэн үг вэ? Хөнгөлөөд бүтээн байгуулалтаа хийчхээд үйлдвэр ашиглалтад орохоор улсын төсөвт буцаагаад олгоно гэсэн үг юм уу? Үүнийг тодруулж өгөөч.

Татвараа төлөхгүйгээр өр үүсгэж яваад  дараа нь төлнө гэсэн үг юм уу? Эсвэл төлчхөөд дараа нь буцааж авна гэсэн үг юм уу?

Газрын тосны үйлдвэр шинээр баригдаж байгаа бүтээн байгуулалт. Гааль, НӨАТ-ын татвартай холбоотой мөнгийг хөгжлийн банкнаас авна. Аваад буцаагаад төлнө гэхээр энэ дунд үргүй зардал үүсэх юм биш үү гэсэн болгоомжлол надад байна.