УИХ-ын гишүүн, Эдийн загийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар
2013.06.13

Б.Гарамгайбатар: 2013-2016 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэлэлцэнэ

Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн нэрс гарсан. Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх хуулиуд дунд гадаадын хөрөнгө оруулагчдын шинэчилсэн найрууллагын талаар хэлэлцэнэ. Энэ удаагийн тодруулга ярилцлагын цагаар Эдийн загийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатартай ярилцлаа.

Энэ хаврын чуулганаар ямар ямар хуулийн төсөл хэлэлцүүлэх бэ?

Эдийн засгийн байнгын хорооноос 2014 онд эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэхээр болсон. Үнэт цаасны тухай шинэчилсэн найруулгын хуулийн төслийг ярилцана. Энэ их чухал ач холбогдолтой хууль юм.

Яагаад гэвэл манайд хөрөнгийн бирж сонгодог утгаараа хэрэгжиж  чаддаггүй. Мөн 2012 оны эдийн засгийн үндсэн чиглэлийн гүйцэтгэлийг хэлэлцэх ёстой. Хэсэг гишүүд нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх төслийг өргөн барьсан учир хаврын чуулганаар хэлэлцэх юм.

Бас нэг чухал хэлэлцэх сэдэв бол 20132016 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэлэлцэхээр ярьж байгаа. Газрын тухай хуулийг дахин хэлэлцэх гэх мэт олон асуудал яригдаж байна.