Шинэчлэлийн засгийн газрын тэргүүн, Уул уурхайн яам, харьяа агентлагуудын удирдлагын хамт
2013.06.07

Шатахууны үнэ 50 төгрөгөөр буурлаа

Өнөөдөр Шинэчлэлийн засгийн газрын тэргүүн, Уул уурхайн яам, харьяа агентлагуудын удирдлагын хамт шатахууны үнийг бууруулсан талаар мэдээллийг албан ёсоор хийлээ.

Албан ёсны мэдээллийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өгсөн юм. Тэрээр хэлэхдээ намар бид нүүрсний үнийг хямдруулсан, өнөөдөр агентлагтайгаа хамтарч, сайн ажилласны үр дүнд улс орон даяар бензин дизелийнхээ үнийг 50 төгрөгөөр бууруулж чадлаа. Тиймээс өнөөдөр баярын өдөр.

Хэрэглэгчдэд 50 төгрөгийн хямд шатахуун борлуулахаас гадна, улсаас бензинд татвар авах боломж бүрдсэн.

Ганцхан Оросын компаниас шатахуун импортлодог байсныг нэмж Солонгос, Хятадаас оруулж ирдэг болсноор үнэ өртөг буурах боломж бүрдлээ. Үүнийг хийж чадсан Уул уурхайн сайд Д.Ганхуяг, дэд сайд О.Эрдэнэ-булган, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнд баяр хүргэе хэмээв.

Ийнхүү манай улс бензинийхээ үнийг импортлогчдын тоог нэмсэнээр буулгаж чадлаа. Хэрэглэгчдэд 50 төгрөгийн хямд шатахуун борлуулахаас гадна, улсаас бензинд татвар авах боломж бүрдсэн гэдгийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг мөн онцолсон юм.