Мэндчилгээ
Монгол Улсын эдийн засагт тэргүүлэгч байр суурь эзлэж буй газрын тосны салбарын 72 жилийн ойн баяр энэ өдөр тохиож байна.
Монгол Улсын ууган салбаруудын нэг болох газрын тосны салбар уүсч хөгжсөний 72 жилийн ойг тохиолдуулан салбарын үе үеийн ажилтан ажиллагсад, инженер, техникийн ажилтнууд болон эх орныхоо газрын тосны салбарыг үүсгэн байгуулж, хөгжүүлэхэд гар бие оролцон хөдөлмөр, бүтээл, оюун санаагаа зориулсан ахмадууд, ирээдүйг залгамжлах запуучууддаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, ажлын амжилт, сайн оайхан бүхнийг хүсэн ерөөе.
1996 оноос хойш өнөөг хүртлэх хугацаанд Монгол Улсын хэмжээнд газрын тосны хайгуулын 21 талбайд 16 компани хайгуул, судалгаа хийж байна.
1996 оноос хойш өнөөг хүртлэх хугацаанд Монгол Улсын хэмжээнд газрын тосны хайгуулын 21 талбайд 16 компани хайгуул, судалгаа хийж байна. Үүнээс “Пөтрочайна дачин тамсаг" ХХК, "Доншен газрын тос" ХХК -иуд газрын тос олборлож нийт 1.8 сая тонн газрын тосыг БНХАУ-д экспортолж, нийт 332.3 тэрбум төгрөгийг Монгол Улсын төсөвт төвлөрүүлжээ.
Одоогоор Монгол Улсын газрын тосны нийт баталгаат нөөц 332.6 сая тонн, үүнээс ашиглалтын баталгаат нөөц 43.2 сая тонн болж байна. Ийнхүү Монгол Улс газрын тосны нөөцтэй.газрын тос олборлогч орон болсон гэдгийг дуулгахад таатай байна.
Шинэчлэлийн Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нөөц, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах чиглэлээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлнээр тодорхой үр дүн гарч байгаад сэтгэл тэнүүн байна.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдах үед Монгол Улс зах зээлийн үнээс харьцангуй өндөр хилийн үнээр шатахуунаа худалдан авдаг, бөөн, жижиглэн хамааралгүйгээр татварын хөнгөлөлт олгосон, нөөц хангалттай бус байдалтай байсан. Мөн 2012 оны 10, 1Т, 12, 2013 оны 01 дүгзэр сард дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ харьцангуй тогтвортой байсан ч хилийн үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэж ирж байлаа.
Энэ үед Шинэчлэлийн Засгийн газар бөөний худалдааны шатахууныг татвартай болгох, шатахууны худалдаа эрхлэгчдийн жижиглэнгээр борлуулж буй шатахуун худалдан авах зардалд зориулж хөнгөлөлттэй зээл олгох, валютын ханшийн өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх, шатахууны нөөцийг дахин нэмэгдүүлж 60 хоногийн нөөцтэй болгох, шатахуун нийлүүлэгч гадны компаниудын тоог нэмэгдүүлж өрсөлдөөнийг бий болгох, шатахууны импортлох, борлуулах бодлогыг нэгдсэн бодлогоор явуулах эрх зуйн орчинг бүрдүүлэх, олон улсын жишгээр түүхий газрын тосны үнэнд суурилсан зах зээлийн үнээр шатахууныг худалдан авах саналыг шатахууны гол нийлүүлэгчдэд тавьж шийдвэрлүүлэх зэрэг арга хэмжээнуудийг амжилттай зохион байгуулж ирсэн.
Эдгээр арга хэмжээний үр дунд шатахууны жижиглэнгийн үнэ өнгөрсөн оны сүүлчээр литр тутамд 325 төгрөгөөс доошгуйгээр нэмэгдэх байсан бол 100 төгрөг нь дээр зогсоож чадсан юм. Энэ бүхэн та бидний бүтээлч хамтын ажиллагаа, хичээл зүтпзлийн үр дүн байлаа.
Газрын тосны салбарын 72 жилийн ойн баяр тохиож байгаа энэ л өдрүүдэд эх орны хөрсөн дороос ориглон гарсан газрын тос “Монгол 93" нэртэй шатахуун болон Монголын хэрэглэгчдийн гар дээр очсон таатай сайхан мэдээгээр бид бүхэн ойн баяраа тэмдэглэж байна.
Иймд энэ баялагийг хойч үедээ өвлүүлж үлдээсэн өвөг дээдэс, энэ бизнесийг энэ түвшинд хүргэсэн өмнөд хөршийн хөрөнгө оруулагчид, энэхүү буянтай үйлсэд гар бие оролцсон бүх хүмүүс, ард түмний буян заяа гэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Цаашид бид газрын тосоо өөрсдөө боловсруулах, мөн нүүрсийг шингэрүүлэх болон шатдаг занараа ашиглах байдлаар шатахуун гаргаж эх орныхоо хэрэгцээг бүрэн хангах, улмаар газрын тосны бүтээгдэхуун /шатахуун/ экспортлогч орон болох зорилт тавин ажиллаж байна.
Ийнхүү Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарт ажиллаж байгаа хамт олондоо олсон амжилтаа улам бүр бататгаж эх орныхоо ирээдүйн хөгжил цэцэглэлтэнд өнөөгийнхөөсөө илүү их хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс буйгаа илэрхийлэхийн дашрамд та бүхний мэлмий тунгалаг, ажил үйлс амьдрал нь үөийн үед өөдрег байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.