Д.Ганхуяг Тайланд, Индонезийн сайдтай уулзлаа
Уул уурхайн сайд Тайландын Вант улсын Эрчим хүчний сайд, Шинжлэх ухаан технологийн сайд болоод Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад харилцааны сайд нартай өчигдөр уулзав.
“Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хуралд Тайланд Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд гээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр өндөр ач холбогдол өгч оролцож байгаадталархаж байна. Тайландын “Банпу” компани Монголын нүүрс, эрчим хүчний салбарт хамтран ажиллаж байгаад таатай байна” гэж Уул уурхайн сайд хэлэв.
Тайландын “Банпу” компани Монголын нүүрс, эрчим хүчний салбарт хамтран ажиллаж байгаад таатай байна.
Энэхүү уулзалтын дараа тэрээр Уул уурхайн сайд Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Марти Наталегаватай Төрийн ордонд уулзлаа.
Уул уурхайн сайд энэ үеэр Монгол Улс геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдад харилцан ашигтай, ил тод байх зарчмыг баримтлан ажиллаж байгаа гэдгээ онцлов.
Уулзалтаар хоёр тал ашигт малтмалын бүтээгдэхүүний зах зээлийн үнийн талаар баримтлах бодлогын талаар туршлага судлах, мөн газрын тосны салбарт хамтран ажиллах зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо.