Д.Ганхуяг: Шатахууны үнэ 2011 оных шиг хүчтэй савлаж мэдэхээр байлаа
УИХ-ын гишүүн, Уул уурхайн яамны сайд Д.Ганхуяг
2013.01.11

Д.Ганхуяг: Шатахууны үнэ 2011 оных шиг хүчтэй савлаж мэдэхээр байлаа

Уул уурхайн сайд Д.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Он солигдох мөчид шатахууны үнэ 50 төгрөгөөчр нэмэгдсэн. Монгол банкнаас нефтийн бүтээгдэхүүн импортлогчдод мөнгө өгсөн байхад яагаад үнэ нь нэмэгдэж байгаа юм бол?

-Өрсөлдөөний тухай хуульд зааснаар агентлаг, яам, Засгийн газар шатахууны жижиглэнгийн үнийг компаниудтай хамтран тогтвортой байлгахад хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж ирлээ. Монголбанктай хамтарч хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд Хөнгөлөлттэй зээл олгох, валютын ханшийн эрсдлээс хамгаалах гэсэн хоёр арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Валютын ханшийн эрсдэл гэдэг нь компаниуд ам.доллараар шатахууныг худалдан авч, төгрөгөөр борлуулан эргэж ам.доллар болгодогтой холбоотой. Компаниудад дөрвөн хувийн хөнгөлөлттэй зээл олгосон. Тэд гадны том банкуудаас 7-8 хувийн зээл авч байсан учраас ийм хөнгөлөлт эдлүүлж байгаа. Ингэснээр шатахууны үнийн бүтэц дэх зээлийн хүүгийн зардал гурав дахин буурч 12 орчим мянган төгрөг болсон. Шатахууны үнэтэй холбоотойгоор хэрэгжүүлсэн дараагийн арга хэмжээ нь шатахууны бөөний үнэд татварын хөнгөлөлт үзүүлдэг байсныг өөрчилж, зөвхөн жижиглэнгийн үнэд хөнгөлөлт үзүүлдэг болгосон.

-Ийм хөнгөлөлтүүд эдэлсээр байж шатахууныхаа үнийг нэмээд байгааг юу гэх вэ?

-Энд хэд хэдэн шалтгаан бий. Өмнөх Засгийн газар нь 2012 оны 4-8 сард шатахууны хилийн үнэ буурсан үед бүх татварыг тэглэсэнтэй холбоотой. Ер нь хөгжилтэй орнуудад жижиглэнгийн шатахууны үнэ бараг хоёр ам.доллар байдаг. Үүний 50-60 хувь татварт явдаг. Гол нь энэ татвараараа үнийн огцом өсөлтөөс хамгаалж байгаа юм. Өөр гол шалтгаан нь сүүлийн дөрвөн сарыг нэгтгэж авч үзэхэд дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн.үнэ тогтвортой байлаа. Түүнчлэн ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүний экспортын татвар ч хэлбэлзэлгүй шахам байхад, хилийн үнэ А80 болон А92 дээр дунджаар 85 ам.доллар, дизель түлшинд 260 ам.доллар тус тус нэмэгдсэн. Засгийн газраас эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй бол 2011 оны эцсийнх шиг шатахууны үнэ хүчтэй хэлбэлзэж болох байсан. Татварыг нэмснээр шатахууны жижиглэнгийн үнэ өнөөдрийн түвшинд байна.

-Тэгвэл шатахууны үнийг бууруулах талаар ямар ажил хийж байгаа юм?

-Манай хүмүүс Роснефть компанийн удирдлагатай уулзахаар ОХУ руу явсан. Тэд энэ сарын 12-нд буцаж ирнэ. Өрсөлдөөний хуулиар зүй ёсны монопол болон давамгай байдалтай компаниудын нийлүүлж байгаа бараа, үйлчилгээ, стратегийн бүтээгдэхүүний үнэ нэмэх эсэх асуудлыг ШӨХТГ-ын хамтын удирдлага шийддэг. Компаниуд үнэ өөрчлөх хүсэлтээ гаргаад Үйлдвэрчний эвлэл, МҮХАТ, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг гэсэн байгууллагын хамтын удирдлагаас шийдвэр гаргадаг гэсэн үг. Шатахууны үнэ яагаад өссөн, цаашид хэрхэхийг хойшоо явсан мэргэжилтнүүдийг ирсэн даруйд нь мэдээлнэ,

-Сүүлийн үед газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар танай яамны барьж байгаа байр суурийг үндэсний компаниуд ихээхэн шүүмжилж байна. Яагаад шүүмжлэл дагуулаад байна вэ?

-Энэ асуудал бол яамны гэхээсээ Засгийн газрын шийдвэр гэжхэлж болно. Ер нь нефть боловсруулах үйлдвэр барих зөвшөөрөл авсан зургаан компани, болон тийм санал, хүсэлтэй байгаа компаниудтай хамт Ерөнхий

Газрын тос боловсруулах үйлдвэр

сайдтай хэд хэдэн удаа уулзажхангалттай ярилцсан юмсан. Одоогоор ТЭЗҮ-ийн шаардлага хангасан нь Дархан газрын тосны үйлдвэр гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Засгийн газар 2015 онд багтаан хоёр сая тонн хүртэлх түүхий нефть боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барьж ашиглалтад оруулахыг зорьж байна.

Энэ үйлдвэрийн түүхий эдийг дотоодоос бүрэн хангах, дээр нь гаднаас түүхийнефть нэмэх байдлаар хангах чиглэлийг Засгийн газраас өгсөн. Үйлдвэр ашиглалтад орсноор өөрийн хэрэглээний нефтийн бүтээгдэхүүний 50-60 хувийг хангах боломжтой болно. Энэ хэрэглээнээс үлдсэн хэрэгцээг хангах, эсвэл экспортлох зорилгоор үндэсний аж ахуйн нэгжүүд ажиллах боломжтой. Дээр нь хамгийн орчин үеийн үйлдвэр тул битум зэрэг олон дайвар бүтээгдэхүүн гарна гэж тооцоолж байгаа. Мөн УИХ-аас 2011 онд батлагдсан бодлогын баримт бичигт заасны дагуу төр хангалттай хувь эзэмших болно. Стратегийн бүтээгдэхүүн учир ингэхээс өөр аргагүй.

-Оюу толгойн асуудал хурцадмал хэвээрээ байна. Таныг Засгийн газрын гишүүн болсноосоо хойш Оюу толгойн асуудалд өөр байр сууринаас ханддаг болсон гэцгээх боллоо?

-Оюутолгойн гэрээтэй холбогдсон миний байр суурь өөрчлөгдөөгүй. Харин ажил үүрэг бол өөрчлөгдсөн. УИХ-ын гишүүн бол хууль санаачлах болон батлах, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, тойргийн хөгжил болон хөрөнгө оруулалт гэрэн гурван үндсэн ажилтай байдаг. Харин Засгийн гишүүдийн үндсэн ажил нь УИХ-аас гарсан шийдвэр, хууль тогтоомжийг биелүүлэх. Мөн Засгийн газрын кабинетаараа гаргасан шийдвэрийг баримтлах үүрэгтэй. Засгийн газрын үндсэн ажил нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулах юм.

Судалгаанаас харахад УИХ-аар батлагдаж байгаа хуулийн 80 дөхүү хувь нь Засгийн газраас санаачилсан хуулиуд байдаг. Шинэчлэлийн Засгийн газар Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах заалт бүхий үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-д оруулж батлуулсан. Гэрээнд өөрчлөлт оруулах саналыг хөрөнгө оруулагчид хүлээж авахгүй байгаа. Гэхдээ олон удаа харилцаж, ярилцсаны үр дүнд гэрээний зарим заалтыг тодорхой болгох нь зүйтэй гэдэг дээр нэгдсэн саналд  хүрсэн. Энэ нь гэрээнд зааснаас анхны хөрөнгө оруулалтын зардлын хэмжээ 40 гаруй хувиар өсч байгаа юм.

-Хөрөнгө оруулагчид ямар тайлбар хийж гэрээнд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгаа юм бэ?

-Хөрөнгө оруулагчтай нэгдсэн саналд хүрээгүй. Энэ асуудлаар олон нийтэд хандахгүй байх талаар хоёр тал тохирсон. Мэдээж яриа хэлцэл ингэж явагддаг нь энгийн жишиг. Оюу толгой ХХК-ийн ТУЗ-өөс хувь нийлүүпэгчдийн хурлыг хуралцуулах шийдвэрийг гаргасан. Удахгүй тов нь тодорхой болох байх. Хувь нийлүүлэгчдийн хурпаас гарсан шийдвэрийг хоёр тал олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж бодож байгаа.

-Оюу толгойн Хөрөнгө оруулагч талын гэрээнд өөрчлөлт оруулахаас татгалзсан тодорхой шалтгааныг ард түмэн мэдэж байх эрхтэй биш үү?

-Мэдээж өмнөх Засгийн газар нь гэрээ байгуулсан учир хөрөнгө оруулагч тал энэ өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөө талаас Засгийн газар УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Ийм л байдалтай байна.

Дээр нь хөрөнгө оруулагч талын гэрээнд өөрчлөлт оруулахаас татгал-заж  байгаа гол   үндэслэл нь "Гэрээнд байгаа УИХ-ын 57 дугаар тогтоол бүрэн хэрэгжсэн гэсэн заалт", мөн хожим нь 2011 онд МАН-ын дарга, Ерөнхий сайдын үед УИХ-ын 57 дугаар тогтоол бүрэн хэрэгжсэн талаар хөрөнгө оруулагчтай хамтарч хийсэн мэдэгдэл" байгаа юм. Уг нь 57 дугаар тогтоолыг бүрэн   хэоэгжсэн   гэж гэрээнд зааснаас анхны хөрөнгө оруулалтын зардлын хэмжээ 40 гаруй хувиар өсч байгаа юм.

-Хөрөнгө оруулагчид ямар тайлбар хийж гэрээнд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгаа юм бэ?

-Хөрөнгө оруулагчтай нэгдсэн саналд хүрээгүй. Энэ асуудлаар олон нийтэд хандахгүй байх талаар хоёр тал тохирсон. Мэдээж яриа хэлцэл ингэж явагддаг нь энгийн жишиг. Оюу толгой ХХК-ийн ТУЗ-өөс хувь нийлүүпэгчдийн хурлыг хуралдуулах шийдвэрийг гаргасан. Удахгүй тов нь тодорхой болох байх. Хувь нийлүүлэгчдийн хурлаас гарсан шийдвэрийг хоёр тал олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж бодож байгаа.

-Оюу толгойн Хөрөнгө оруулагч талын гэрээнд өөрчлөлт оруулахаас татгалзсан тодорхой шалтгааныг ард түмэн мэдэж байх эрхтэй биш үү?

-Мэдээж өмнөх Засгийн газар нь гэрээ байгуулсан учир хөрөнгө оруулагч тал энэ өөрч-пөлт оруулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөө талаас Засгийн газар УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Ийм л байдалтай байна.

Дээр нь хөрөнгө оруулагч талын гэрээнд өөрчлөлт оруулахаас татгалзаж байгаа гол үндэслэл нь "Гэрээнд байгаа УИХ-ын 57 дугаар тогтоол бүрэн хэрэгжсэн гэсэн заалт", мөн хожим нь 2011 онд МАН-ын дарга, Ерөнхий  сайдын үед УИХ-ын 57 дугаар тогтоол бүрэн хэрэгжсэн талаар хөрөнгө оруулагчтай хамтарч хийсэн мэдэгдэл" байгаа юм. Уг нь 57 дугаар тогтоолыг бүрэн   хэрэгжсэн  гэж гэрээнд заасан нь эрхээ хэтрүүлсэн хэрэг л дээ. Гэхдээ нээлттэй, ил тод ардчилсан замаар энэ маргааныг нэг тийш нь шийдвэрлэх боломж байгаа байх.

-Таныг Засгийн газарт орсон ч Оюу толгойн гэрээг муу болсон гэж үзсээр байгаа гэж ойлгож болох уу?

-Тэр үеийн Засгийн газар гэрээг байгуулах эрхийг хэрэгжүүлэхдээ УИХ-ын хоёр шийдвэрт анхаарах ёстой байсан. Нэг нь зэсийн баяжмал дээрх 68 хувийн татварыг энэ төсөлд зориулж тэглэснийг. Уг нь энэ үйлдэл нь зөв л дөө. Гэхдээ энэ нь татварыг тодорхой түвшинд орлох нөөцийн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй байсан. Бас анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа Монголын эзэмших хувийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ёстой байсан.

Гэтэл эдгээр нь олигтой хэрэгжээгүй. Үүний уршгаар бүтээгдэхүүн борлогдож эхлэхэд зэсийн үнэ одоогийнх шиг өндөр байсан ч  таван хувийн нөөцийн төлбөр төлж, нөгөө талаас хөрөнгө оруулагч энэ төлбөрийн 30 орчим хувьтай тэнцэх менежментийн төлбөр авах гэрээний заалттай байгаа. Менежментийн төлбөрийн хэмжээ нь орд ашиглаж эхэлснээс хойш үйл ажиллагааны болон эд хөрөнгийн зардлын зургаан хувьтай тэнцэх хэмжээтэй юм. Гэтэл Эрдэнэт ХХК жилд 14 орчим хувийн өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр төлж, байна.

-"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирлын томилгоог Уул уурхайн сайдын лоббигоор хийсэн гэж яриад байгаа?

-Стратегийн ордыг ашиглагч Төрийн өмчийн оролцоотой компанийн гүйцэтгэх захйрлыг салбарын сайд дангаараа шийдэх боломжгүй. Хуульд ч ингэж заасан байдаг. Холбогдох яамдаас ТУЗ нь томилогдож ТУЗ-өөс захирлыг нь томилдог. Түүнд Ерөнхий сайдын зүгээс энэ ажпыг санал болгосон. Гол нь энэ асуудал Оюу толгой төсөлтэй холбоотой болохоор олны анхааралд байдаг биз. Бид олон жилийн найз нь үнэн.

-Эдийн засагчид "Оюу толгой" компаниас монголчууд ахиухан татвар аваад явах нь өгоожтэй гэж ярьдаг. Монголын талын эзэмших хувь нэмэгдсэнээр эрсдэл ихэснэ гэж тайлбарлаж байгааг юу гэх вэ?

-Нээлттэй нийгэмд олрн янзын байр суурь байж болно. Гэхдээ байгаа, хуүлиар ийм боломжгүй. Ер нь ордыг ашиглаж байгаа компанид төр хувь эзэмшиж, "авдаг ноогдол ашгаа зарим татварыг нэмэгдүүлэх замаар авах боломжтой". Бас "Хувь эзэмшихээ больж байж" гэсэн хувилбар байдаг. Аль аль нь байж болох хувилбар. Энэ асуудлыг олон нийтэд ил тод болгосон. Тэгэхээр Ашигг малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төрлийг УИХ-аар хэлэлцэн батлахдаа шийдвэрлэх нь зүйтэй юм.

-Уул уурхайн сайд Оюу толгойн гэрээг магтдаг болсон гэж ярьцгаах болсон. Үнэндээ гэрээг магтахгүй юм аа гэхэд муулж сонсогдохоо больжээ?

-Гэрээг магтаж байгаагүй. Энэ бол гүтгэлгийн чанартай дайралт буюу улстөржилт гэж хэлэх байна. Бид шинэчлэлийн Засгийн газрынхан урагшаа харж ажиллах зарчмыг баримталж байгаа. Цаашид ч энэ зарчим дээрээ байх нь мэдээж. Гэхдээ улс, нийт иргэдийн эрх ашгийн үүднээс ийм гүтгэлгийн чанартай мэдээлэлд бодит хариулт өгөх, зарим зүйлд хууль хяналтын байгууллагуудын зүгээс хариуцлага тооцох асуудал байх нь мэдээж хэрэг.

-Эрдэнэс Оюутолгойн өмнөх захирал баяжуулах үйлдвэрийг нээдэг нь буруу гэж ярьсан байна. Яагаад буруу гэж байгаа юм бол?

-Ерөнхий сайд ч, миний бие ч анхны хөрөнгө оруулалтын зардал 40 гаруй хувиар хэтэрсэн нь Монгол Улсын эрх ашгийг хөндөж байна гэдгийг нэлээд эрт олон нийтэд хэлсэн. Баяжуулах үйлдвэрийн нээлтийг хийхгүй байх байсан юм гэдэгтэй энгийн хүмүүс ч санал нийлэхгүй байх. Үйлдвэр ажиллахгүй удах тусам зардал өсөх нь ойлгомжтой. Цаг хугацаа бол мөнгө, мөнгөнөөс ч илүү үнэ цэнэтэй байх тохиолдол олонтаа байдаг. Ер нь цаг хугацаа шиг үнэ, цэнэтэй зүйл үгүй.