Монголын баялгаар Германы өндөр технологи ашиглан шатахуун үйлдвэрлэнэ
Монгол-Германы Зас­­гийн газар хоорондын аж­лын хэсгийн хоёрдугаар хуралдаан
2013.05.10

Монголын баялгаар Германы өндөр технологи ашиглан шатахуун үйлдвэрлэнэ

Манай улс дотооддоо нефть бүтээгдэхүүн үйлд­вэрлэдэг болох арга зам хайсаар багагүй хугацаа өнгөрч байна.

Хүрэн нүүрс­нээс шингэн түлш гаргах Герман улсын тех­нологийг нэвтрүүлэх талаар яригдаж, байгаа.

Төрийн ордонд өчиг­дөр болсон Монгол-Германы Зас­­гийн газар хоорондын аж­лын хэсгийн хоёрдугаар хуралдаанаар энэ тухай хэлэлцэж, цаашид хамтран хэрэгжүүлэхэд санал нэг­тэй байгаагаа та­лууд илэр­хийллээ. Монгол Улсад нүүрс, шингэрүүлэх үйлдвэр барих, Сайншандын аж үйлд­вэрийн цогцолборыг барьж байгуулах, гадаадын хөрөнгө оруулалтын орчин, энэ талаар Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний тухайд мөн танилцуулсан.

Ашигт малтмал, аж үйлд­вэрийн салбар дахь хү­ний нөөцийг бэхжүү­лэх, эрх зүйн орчныг сайж­руу­лах, хөдөлмөр хам­гаал­лын чиглэлээр хамт­ран хэрэгжүүлж буй хөгжлийн хамтын ажиллагааны төс­лийн талаар харилцан та­нилцуулга хийв.

Ашигт малтмал, аж үйлд­вэрийн салбар дахь хү­ний нөөцийг бэхжүү­лэх, эрх зүйн орчныг сайж­руу­лах, хөдөлмөр хам­гаал­лын чиглэлээр хамт­ран хэрэгжүүлж буй хөгжлийн хамтын ажиллагааны төс­лийн талаар харилцан та­нилцуулга хийв.

Монголын нөөц баялаг, Германы өндөр технологийг хослуулан харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажил­­лагааг өргөжүүлэн хөг­жүүлэх чиглэлд энэ удаа­гийн хуралдаан чухал ач холбогдолтой боллоо хэмээн талууд үзсэн байна.

 Монгол, Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийг Монголын талаас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Германы талаас Холбооны Эдийн за­саг, технологийн яамны Тө­рийн нарийн бичгийн дарга Др.Б.Хайцер нар тэргүүлэн тус хуралдааныг удирдан явуулжээ.

Нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх, коксжих үйлд­вэр байгуулах, газрын ховор эле­ментийг хайх, олбор­лох, боловсруулах то­­дор­хой төслүүдийг хэ­рэг­жүү­лэх зо­рилго бү­хий хоёр орны хувийн хэвшлийн Монгол-Германы Эдийн засгийн хорооны 3 дугаар хурлын тайланг тус хуралдаанаар сонсон, тэдний санал са­наачилгад хоёр улсын Зас­гийн газрын зүгээс дэмж­лэг үзүүлэх бодлого, бо­ломжийн талаар санал со­лилцов. ҮХАА-н сайд Х.Баттулга тэргүүтэй тө­лөө­лөгчид нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх тус улсын технологи, үйлдвэрийн үйл ажиллагаатай өнгөрсөн сард танилцаад ирсэн юм.