2016 он гэхэд эх орондоо газрын тос үйлдвэрлэж эхэлнэ
МҮОНТВ-ийн “Ярилцъя” нэвтрүүлгийн зочноор Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцлоо.
“Монгол 93” гэсэн авто бензинийг өмнөд хөршөөс манай улсад нийлүүлж эхэллээ. Энэ талаар?
Манай улс 2012 онд газрын тос олборлогч, экспортлогч орон болсон. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад Өмнөд хөршид бүтээгдэхүүн нийлүүлэх санал тавьсан. Өмнө нь энэ салбарт үнийн өсөлт, хомсдол бий болдог асуудал байсан.
Сайн судалгаа, хэлэлцээр хийсэний үр дүнд энэ салбарт нилээн асуудал шийдэгдлээ. Шатахуун дээр хангамж, нөөц, үнэ чухал. Өнөөдөр бүх төрийн шатахуун дээр 50,60 хоногийн нөөцтэй явж байгаа.
“Монгол 93” гэдэг нь 92-оос чанартай юм гэсэн үг. Ер нь манай газрын тос очиж байгаа Хөх хотын үйлдвэр таван сая тонны хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн. Европ стандартын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэр. Краснояарскийн бидний авдаг үйлдвэр мөн байгуулагдаад 40-өөд жил болсон байгаа.
Ганц хойд хөршөөс хараат байсан бол бас урдаас авдаг болчихлоо. Засгийн газрын дараагийн зорилт бол нефть боловсруулах үйлдвэр барихаар мөрийн хөтөлбөрт туссан чухал зорилт байгаа?
Тэр ажил нилээн эрчимтэй явж байгаа. 2016 онд багтаагаад газрын тос эх орондоо үйлдвэрлэж эхэлнэ. 2017 он гэхэд манай гадагшаа экспортолж байгаа газрын тос нэг сая дөрөв, таван зуун мянган тонн хүрнэ. Манай барих үйлдвэр хоёр сая тонны хүчин чадалтай байгаа.
Манай улс 2012 онд газрын тос олборлогч, экспортлогч орон болсон.
Энэ үйлдвэр ашиглалтанд орсноор Монголынхоо гурван төрлийн шатахууны 70 орчим хувийг бүрэн хангаж эхэлнэ. Мөн манайх нүүрс ихтэй орон. Нүүрсээ Германы технологиор тэндээс шатахуун гаргах ажил явагдаж байна.
Энэ нь үлдсэн 30 хувийн зах зээл мөн урагшаа экспортлох зориулалттай үйлдвэр удахгүй үйл ажиллагаа нь эхэлнэ. Техник эдийн засгийн үндэслэл нь хийгдэж байгаа.