Тэд цалингаа 50-120 доллараар нэмүүлэхээр болжээ
2013.06.05
Дачин тамсагийн монгол ажилчид цалингаа нэмүүлэхээр болжээ
“Петро Чайна Дачин Тамсаг”-ийн ажилчид цалингаа нэмүүлэхээр ажил хаялт зарласан. Тиймээс уул уурхайн яамнаас Петро Чайнагийн удирдлагуудтай уулзаж цалинг нь нэмэгдүүлэх тохиролцоонд хүрчээ.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Асуудал шийдэгдсэн. Манай хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гурван талын хэлэлцээр эхэлсэнээр ажил хаялт зогсдог.
Тэгээд ажил хялт зогсож, цалин хөлсийг нь нэмэх асуудлыг ч шийдсэн. Бага цалинтай хүмүүс дээр нь 100-120 доллар, арай өндөр цалинтай дээр нь 50-80 доллар нэмсэн байгаа гэлээ.