Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 75 хувь нь Хятад ажилчид байна
Газрын тосны хайгуул, олборлолт явуулж байгаа “Петро чайна дачин тамсаг” компанийн ажилчид ажил хаясан асуудлаар Уул уулхайн сайд мэдээлэл өглөө. Ажлын хэсэг гарган нягтлах үүргийг өгсөн бөгөөд бүх зүйл хуулийн дагуу явж байгаа гэж мэдэгджээ.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Петро Чайнагийн удирдлагууд Бээжингээс ирсэн. Манай газрын тосны удирдлагатай уулзаж мэдээлэл авсан. Гол нь цалин хөлс бага гэсэн асуудал байгаа.
-Дундаж цалин нь хэд вэ?
Ерөнхийдөө 400 орчим доллар байгаа. Цалин тийм өндөр биш байгаа. Гэхдээ энэ он гарсаар 100 доллар нэмэгдсэн. Холбогдох арга хэмжээг авахаар хэлэлцээр хийж ажиллаж байна.
-Уул уурхайн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг дөрвөн мянган хятад ажилтан нэмэгдэж оруулж ирэх гэж байгаатай холбоотой эсэргүүцэл гарсан гэж байсан. Энэ үнэн үү?
Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр яг газрын тос олборлож байгаа улиралд 75 хувь нь Хятад иргэд байж болохоор гэрээтэй. Тухайн үед Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан гэрээ. 25 хувь нь Монголчууд байдаг.
Ажилчдын цалин 400 орчим доллар байгаа.
Газрын тосны тухай хуулийг шинэчилж, найруулж боловсруулаад өнөө маргаашгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр яамдаас санал авч байна. Хятад хүмүүс ер нь гэрээ хийсэн бол чимээгүй л ажлаа хийдэг. Манай хүмүүсийн хувьд эх орондоо ажиллаж байгаа болохоор гомдол санал тавих, цалин бага байгаа асуудлууд бий.