УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.06.05

С.Ганбаатар: Үйлдвэрчний эвлэл өмч хөрөнгөө буцааж мэдэлдээ авсанд зарим нь эгдүүцдэг байх

МҮЭХ-ны ээлжит бус хуралтай зэрэгцэн зарим гишүүн нь өмнөх ерөнхийлөгч буюу УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг АТГ-т шалгуулахаар өгсөн тухай мэдээлэл цацагдав. Энэ талаар УИХ-ын гишуун С.Ганбаатараас тодрууллаа.

- МҮЭХ-ны зарим гишүүн таныг шалгуулахаар АТГ-т хандсан гэсэн мэдээлэл гарч байна. Энэ талаар та мэдсэн үү?

-Надад өмч хөрөнгө, мөнгө төгрөг идэж ууж, завшсан юм огт байхгүй. Наадах чинь жинхэнэ монгол гүтгэлэг. Үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгчийн суудалд суух гэсэн хүмүүсийн миний нэр хүндийг гутаан доромжлох гэсэн оролдлого байх.

-Тэгвэл АТГ-аас танд мэдээлэл ирсэн үү?
Үйлдвэрчний эвлэл хэд хэдэн хүнээс өмч хөрөнгө, объектоо буцааж мэдэлдээ авсанд зарим нь эгдүүцдэг байх.

-Манай санхүүгийн албаны ажилтнууд АТГ-аас албан ёсоор асуусан байна билээ. “С.Ганбаатар гэдэг хүнтэй холбогдуулан мөрдөн шалгахыг хүссэн ямар ч бичиг, хүсэлт ирээгүй” гэсэн байсан.

Үйлдвэрчний эвлэл хэд хэдэн хүнээс өмч хөрөнгө, объектоо буцааж мэдэлдээ авсанд зарим нь эгдүүцдэг байх. Энэ бүхнээс болоод хэвлэл мэдээллийн хэрэгслээр дээрх гүтгэлэг яваад байж мэднэ.

Өмнө ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийн зарж үрсэн гурав, дөрвөн газраа буцаагаад авсны буруу гэж юу байхав. Үүнтэй адил буцааж авсан газрууд зөндөө бий гэв.