Коммунист намыг шүүмжилж дуулсныхаа төлөө ял сонслоо
Amnesty International байгууллагын илтгэл
2012.11.05

Коммунист намыг шүүмжилж дуулсныхаа төлөө ял сонслоо

Вьетнамын дуучин Ву Ан Бин, Во Мин Три нар Ком­му­нист намынхаа бодлогыг шүүм­жилсэн утгатай дуу зохиож, дуулсныхаа төлөө ял сонсчээ. Тэднийг 2011 оны сүүлээр баривчилж, зургаа болон дөрвөн жилийн хорих ял тус тус оноосон байна.

Тэд Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай газруудын асуудлыг шийдэх тал дээр вьетнамчууд БНХАУ-ыг аялдан дагасан арга барилаар хандаж байгааг дуундаа өгүүлсэн байна. Тэдний зохиосон дуунууд ихэвчлэн залуусыг уриалан дуудсан, улс төрийн хэргээр ял эдэлж буй хүмүү­сийг суллахыг шаардсан өнгө аястай байсан нь ийн ял сонсоход хүрсэн байна. Ву Ан Бин, Во Мин Три нар дуугаа хилийн чанадад үйл ажил­ла­гаа явуулдаг "Эх оронч залуу­чууд" нэртэй сөрөг хүч­ний байгууллагын сайт дээр байр­шуулдаг байжээ.

Уран бүтээлчдийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хорих ял өгөөд буйг "Amnesty International" бай­гуул­лагынхан эсэргүүцэж, энэ хэрэгт дэлхий нийтийн ан­хаар­лыг  хандуулахыг хүсч байгаа аж.

Vo Minh Tri буюу Viet Khang хэмээх уран бүтээлийн нэртэй энэхүү залуу дууны үгнийхээ төлөө 4 жил шоронд хоригдох болж байна.

Энэхүү шоронд хорих шийтгэлийг эсэргүүцсэн вьетнам иргэд

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.