2012.06.02
Канадын эрх баригчдад хөлийн тавхай илгээжээ
Канадын эрх баригч Консерватив намын төв байранд илгээмж ирсэн бөгөөд нээх үед гадна талд нь бүлэгнэсэн цусны толбо байхыг харжээ. Мөн дотроос нь эвгүй үнэр ханхалж байсан гэнэ. Тэд энэ талаар цагдаа нарт мэдэгдэн, илгээмжийг шинжлүүлэхээр хүлээлгэн өгсөн байна.
Канадын хууль сахиулагчдын мэдээлснээр илгээмж дотор хүний тавхай байжээ. Тэд консерватив намын төв байрны ажилчид, цогцос хадгалах газар болон эмнэлгийн ажилчдаас дээрх хэрэгтэй холбогдуулан мэдүүлэг авч эхэлсэн байна. Дээрх хэрэг гарснаас хэдэн цагийн дараа тодруулбал, лхагва гаригт шилжих шөнө Оттава хотын захад байрлах нэгэн шуудангаас хүрэн өнгийн цаасанд боодолтой илгээмжийг илрүүлжээ. Цагдаа нарын онцолсноор дотор нь хүний гар байсан гэнэ. Энэ удаа илгээмж нь өөр хүнд хандсан байжээ. Харин хууль сахиулагчид аюулгүй байдлыг хангах үүднээс хэнд хандсан болохыг нууцлаад байна.
Түүний зэрэгцээ Монреаль хотын овоолоостой хогноос хүний цээжин хэсгийг хийсэн чемоданыг хашаа цэвэрлэгч эр олжээ. Тэрээр цогцсыг олсон даруйдаа цагдаа нарт хандсан байна. Энэ нь Оттава хотод олдсон мөчний хэсгүүдтэй холбоотой эсэх талаар хууль сахиулагчид шалгаж эхэлжээ. Мөн тэд гэмт этгээд аллагыг хэрхэн үйлдсэн болон хохирогч мөчлүүлэхээсээ өмнө нас барсан эсэхийг нь тодруулахаар ажиллаж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.