Г.Баярсайхан: “Шонхор” фракц одоогоор таван гишүүнтэй байна
2012.02.06

Г.Баярсайхан: “Шонхор” фракц одоогоор таван гишүүнтэй байна

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан

Ардчилсан хүчний холбооөнгөрсөн баасан гаригт Төрийнордонд анхдугаар чуулганаахийсэн талаар бид мэдээлсэн.Энэ үеэр АХХ-ны ерөнхийлөгч, дэдерөнхийлөгчийн албатай УИХ-ынгишүүд нам дотроо "Шонхор"хэмээх албан ёсны фракцбайгуулж буйгаа мэдэгдсэн байна.Тэдний нэг болох УИХ-ын гишүүнГ.Баярсайханаас энэ талаартодрууллаа.

-АН-ыг хамтарсан Засгийнгазарт ороход сонгуулийн мөрийн хөтөлбөрөө "бүдэгрүүлэх нь" хэмээн эсэргүүцсэн10гаруй гишүүн анх "Эрдэнийнхувь"  бүлэг  байгуулсан.   Энэбүлэгт данстай гишүүд АХХ-г байгуулсан гэхэд болно. Одоо хамтарсан Засгийн газраас АН гарсан учир уг бүлгийг татан буулгажбайгаа хэрэг үү?

-Хамтарсан Засгийн газарт АН орох болсонтой холбогдуулан "Эрдэнийн хувь" бүлгийг байгуулсан нь үнэн. "Алтангадас" фракцын эсрэг талын бүлэг байсан. Одоо энэ бүлэг шаардлагагүй болсон.

-Тиймээс та бүхэн "Шонхор" гэдэг фракц байгуулснаа зарласан юм уу. Энэ фракц одоогоор хэдэн гишүүнтэй байна вэ?

-З.Энхболд, С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Д.Одхүү гишүүн болон би ороод таван хүнтэй. Энэ бол АН дотор байгуулж буй албан ёсны фракц. Цаашдаа гишүүдийн тоо нэмэгдэнэ байх.

-Ямар агуулгаар бэлгэдэж фракцаа "Шонхор" гэж нэрлэв?

-Эзэн Чингис хааны үед цагаан шонхор шувуу бэлгэдэл нь байсан. Тиймээс энэ нэрийг сонгосон.



0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.