С.Эрдэнэ: Намын уураг тархи ажиллаж чадахгүй байна
2011.11.22

С.Эрдэнэ: Намын уураг тархи ажиллаж чадахгүй байна

УИХ-н гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-УИХ-ынгишүүн Ж.Сүхбаатар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьжээ. Төслийн агуулга ньУИХ-ын нэг ч гишүүн байсан Ерөнхий сайдыгогцруулах санал оруулж болно гэсэн УИХ-ын Дэгийн тухай хуулийн цоорхойг нөхөх зорилготой юм билээ. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд та есөн гишүүний хэлж байсан үндэслэл зөв болж таарч байна уу даа...

-Цагаан цаасан дээр хараар бичсэн хуулийг төрийн байгууллага хэрэгжүүлэх үүрэгтэй. Хуульд юу гэж заасан байна, тэр бүх заалтыг нэг бүрчлэн биелүүлэх үүрэгтэй. Үндсэн хуулинд ч энэ бүхэн бий. "Төрийн байгууллага, албан тушаалтнууд зөвхөн хууль дээдлэх зарчмаар ажиллана" гээд заачихсан. Ж.Сүхбаатарыг яг ямар хууль өргөн барьсныг мэдэхгүй байна. УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар хуулийг өөрчлөхөөр өргөн барьсан болов уу л гэж бодож байна. Тэр өмнө нь Ерөнхий сайд гэдгийг кабинетаар нь гэж тайлбарлаад байсан. Түүний хэлснээр Ерөнхий сайд гэдэг үг нь байхгүй байх ёстой байсан. Гэтэл дараа нь Ж. Сүхбаатар өөрөө ингэж шинэ хуулийн төсөл өргөн барьсан нь УИХ-н нэр бүхий  есөн гишүүний тавьсан шаардлага хуульд нийцсэн байжээ гэдгийг нотолж байгаа юм.

-ГэхдээУИХ-ын Дэгийн тухай хуулийг ингэж өөрчиллөө ч гэсэн Үндсэн хуульд УИХ-ын бүрэн эрхийгзаачихсан байгаа биз дээ?

-Ж.Сүхбаатар зөвхөн УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулаад нэмэргүй шүү дээ. Учир нь Үндсэн хуулиар УИХ-д онцгой бүрэн эрхийг нь олгочихсон. Үндсэн хуулийн 25.6-д УИХ-ын бүрэн эрхийг заахдаа "Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар УИХ-д ажлаа шууд тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах" гээд тов тодорхой заачихсан байгаа. Ерөнхий сайд гээд таслал байгаа биз, Түүнчлэн УИХ-ын гишүүдийн төдөн хувь нь шаардсан тохиолдолд гэж заагаагүй.

-Тэгэхээр Ж.Сүхбаатар гишүүн өөрөө хууль зөрчсөн байх нь ээ?

- Ж.Сүхбаатар гишүүн тухайн үед  Ерөнхий сайдыг огцруулахгүйн тулд хууль бус үйл ажиллагаа явуулсныгаа энэ удаа нотлоод гаргаад ирлээ. Би байнгын хорооны хуралдаан дээр Ж.Сүхбаатар даргад хэлж байсан, та дээрээс үүрэг даалгавар авсан байж болно. Гэхдээ ямар ч даалгавар авсан бай түүнийг хуулийн хүрээнд биелүүлэх ёстой. Хуулиас давсан үүрэг даалгавар өгсөн бол танд тийм үйлдэл хийх эрх байхгүй гэж. Байнгын хороогоор хэлэлцэх асуудлын дарааллыг  УИХ-ын даргын  дэргэдэх зөвлөл шийддэг. Нэгэнт тухайн асуудал орсон бол түүнд санал хураалт явуулж, олонхи цөөнхийн аль нэгээр асуудлыг шийддэг. Түүнээс бус байнгын хорооны дарга хэлэлцэх асуудалд оруулах эсэхээр санал хураадаггүй гам. Уг нь манай Ж.Сүхбаатар гишүүн өөрөө хуульч хүн. Хуулиа мэдэхийн сайнаар мэдэж байгаа даа.

-Одоо та есөн гишүүний цаашид тавих шаардлага хуулийн хүрээнд болж байгаа тул асуудлыг шуурхай болгох үүднээс юу хийх вэ?

-Бид асуудлаа л тавина.  Маргаашнаас (өнөөдрөөс) нэр бүхий гишүүд уулзаж, санал солилцъе гэсэн яриатаи байгаа. Ер нь УИХ-ын есөн гишүүн битгий хэл нэг гишүүн ч асуудал тавьсан УИХ түүнийг анхааралтай авч хэлэлцэх ёстой, Яагаад гэвэл бид есөн гишүүний ард олон мянган сонгогч байгаа. Нэг үгээр хэлбэл, тэр сонголтыг нулимж буй хэрэг болсон.

-Асуудлыг тавьснаас хойш нэлээд хугацаа өнгөрчихлөө. Тэртээ тэргүй хугацаа нь ч байхад огцруулах хэрэг байна уу гэх гишүүд байна лээ. Үнэхээр тийм юм биш үү?

-Тэгээд сонгууль хүртэл дампуу хэвээрээ л явах юм уу. Сонгууль болох гэж байгаа учир дампуу нь  дампуугаараа үлдэг гэж үү. Би бол нэг өдрийн өмнө ч гэсэн алдаагаа засаасай, Монголын төр зөв зам руугаа ороосой л гэж бодож байна. Зарим нь зургаан сар  хүрэхтэй, үгүйтэй хугацаа байна гэж байна лээ.  Зургаан сар гэдэг тийм богино хугацаа юм уу. Зургаан сарын хугацаанд  хичнээн сая тонн нүүрс, төмрийн хүдэр экспортлох вэ, хичнээн үйл яв-дал болох вэ. Үүнийг бодох хэрэгтэй,

-СаяхантанайнамыннэгфракцийнЛидер, өнөөгийнЗас-гийнгазрынгишүүнхэвлэлдөгсөнярилцлагадааЗасгийнгазаражлаахийжчадахгүйбайнахэмээннэлээдхатууханшүүмжилсэнбайналээ. БүрэлдэхүүндньбагтдагхүнингэжбайнагЭдэгньЗасгийнгазарүнэхээрхангалтгүйажиллажбайгаагийнилрэлүү?

- X. Баттулга ерөөсөө  шинэ юм яриагүй шүү дээ. Байсан зүйлийг л ярьсан. Х.Баттулга гэдэг Засгийн газрын гишүүн, яамны сайд хүн ярьсан гэдгээрээ л жаахан сонирхолтой байх шиг байна. Түүнээс бус энэ тухай нэр бүхий гишүүд улиг болтол ярьж байгаа. Жишээ нь би, энэ асуудлыг УИХ-д орсон цагаасаа эхлээд л ярьсан. Хамтарсан Засгийн газар болохгүй байна, хяналтгүй төр бий болчихлоо, цөөн хэдэн хүний эрх ашигт үйлчилдэг, тэднийг хамгаалдаг Засгийн газартай болчихлоо. Ийм Засгийн газрыг нэг бол үр дүнтэй ажиллах тал руу нь шахаж ажиллая, нэг бол хамтарсан Засгийн газрыг болиулж сонгодог парламентын утгаар Засгийн газраа байгуулъя гэж ярьж байсан. Х.Баттулга сайд бид хоёрын яриа яг ижил.Намын дотоод уур амьсгал, АН-ын өнөөгийн нөхцөл байдлыг ч гэсэн байгаагаар нь л ярьсан. Ялгаа нь гэвэл нэг нь УИХ-ын гишүүн, нөгөөх нь сайд л юм даа.

-СайдынярилцлагаасхойшАН-ын намын даргын асуудалд хүчтэй яригдах боллоо. Та энэ талаар ямар санал бодолтой байгаа вэ. Зарим гишүүн бүр тэр болох ёстой гээд нэрлэсэн байна лээ?

-Өнөөдөр АН-ын өмнө маш хариуцлагатай цаг үе тулж ирчхээд байна. ҮЗХ-оо хэзээ хуралдуулах вэ, хуралдсан хойноо ямар шийдвэр гаргах юм гэдэг нь маш чухал байна шүү дээ, гэхдээ үүнийгээ ойлгож байгаа юм уу, үгүй юу. Намын гишүүдийн сонголтоор үүрэг хариуцлага хүлээгээд ҮЗХ-нд сонгогдсон гишүүд одоо сэрэх цаг болсон. Аливаа асуудлыг нухацтай харах, ярих, зөв буруугаа илэн далангүй хэлэлцэх шаардлагатай байна. Тэгж байж Шийдвэр гаргах ёстой. Түүнээс бус эрх мэдэл, албан тушаал, мөнгө дагасан сонголт хийж байх цаг биш. Намын удирдлагыг өөрчлөх, солих асуудал яг одоо тийм хүчтэй яригдсан зүйл хараахан алга байна. ҮЗХ-ны хурал дээр өнгөрсөн хугацаанд хийсэн ажилдаа үнэлэлт, дүгнэлт өгч, илэн далангүй ярихад энэ асуудал аяндаа шийдэгдэх байх даа.

 

Гэхдээ ний нуугүй хэлэхэд манай намын хувьд өнгөрсөн хугацаанд гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ-ны аль аль нь хуралдсангүй.

Тэгэхээр намаас гарч байгаа шийдвэр гэхээр зүйл бараг харагдахгүй байна. Яахав, намын Ерөнхий нарийн бичгийн дарга, тууний хэрэг эрхлэх газраас "Монгол хүн-2020" хэлэлцүүлгийг орон даяар хийлээ. Одоо нийслэлийн дүүргүүдэд хийж байна. Энэ бол нэг талдаа авууштай зөв ажил. Гэхдээ нөгөө талдаа намын уураг тархины хувьд ажиллаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, манай нам моргийн үхэлд байна. Тархи нь ажиллахаа байчихсан атал зүрх нь ажиллаад, гар хөл нь бүлээн байгаад байдаг, тэгсэн атлаа ухаан ордоггүй байдалтай жишмээр байна.

-ҮЗХхуралдах тухай нэлээд эртнээс ярьсан боловч өнөөг хүртэл хуралдсангүй. ИнгэжҮЗХ-ын тов гарахгүй байгаа нь намын даргын суудалдаа удаан суух гэсэн оролдлого хэмээн ярих хүн бий?

-Намын ҮЗХ хуралдаагүй үед намын эрх барих дээд байгууллага болох Гүйцэтгэх зөвлөл хуралдсан байх ёстой. Гэтэл өнөөдөр аль нь ч хуралдахгүй байна. Гүйцэтгэх зөвлөл нь бүр сураг ч байдаггүй. Уг нь ҮЗХ-ны хуралдах товыг гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн гуравны нэгийн шаардсанаар эсвэл намын дарга зарласнаар хуралддаг. Гүйцэтгэх зөвлөл нь хуралдахгүй болохоор тийм шаардлага нь хараахан гарахгүй байна л даа.

-Намын дарга зарлан хуралдуулахгүй байгаа гэх таамгийн тухайд?

-Уг нь манай Н.Алтанхуяг дарга олон жил улстөрд явсан, тэр хэвээрээ улс төрийн  хариуцлагатай албан тушаал хашсан хун. Хэдийгээр алдаа оноо байгаа ч гэсэн туршлагатай хүн шүү. Тэр хүний хувьд өнөөдөр жижигхэн сан-дал ширээтэй зууралдаад байна гэж би ойлгохгүй байна. Гэхдээ нөгөө талаас энэ хун хариуцлага гэдэг зүйлийг дэндүү  доогуурт тавиад байна уу даа. Эсвэл өөрт нь ногдсон үүрэг хариуцлагаа бүрэн ойлгож чадахгүй байгаа юм уу. Намын дарга хун ямар үүрэгтэй, ямар хариуцлага хүлээх ёстой юм гэдгээ сайн мэдэрч чадахгүй байгаа юм болов уу л гэж бодож байна.

-ИрэхсонгуульдАН, МАН хоёр нэг түрийвчтэй орно хэмээн улстөрийн ажиглагчид ярьж, бичээд байх юм. Өнгөрсөн сонгуулийн дараа танай намын ҮЗХ хуралдаж хамтарсан засагт орохыг шийдвэрлэсэн. Ирэх сонгуулиар ҮЗХ тэрхүү түрийвчинд орчихоод дахин хамтарсан засаг байгуулах" шийдвэр гаргавал яах вэ?

-Тийм хүсэл мөрөөдөлтэй хүмүүс цөөн биш байгаа. Би түүнийг мэдэж л байна. Аль нь ч ялсан асуудлыг хуйвалдааны замаар шийдэж, хийж бүтээхийг хойш нь тавьдаг Засгийн газартай байх гэсэн урагшгүй этгээдүүд олон байгаа. Үүнд нөлөөлөх өөр нэг зүйл нь асар их баялгийн ууд хаалга нээгдсэнд байгаа юм.

Төрийн бодлого нь зөв ч байсан, буруу ч байсан эдийн засаг нь хүчээр өсч байдаг тийм цикл дээр бид ирчихээд байна.

Түүнээс бус энэ бол сайн төрийн бодлогоор болж байгаа зүйл биш. Ийм цикл дахин 10-20 жил үргэлжлэх тооцоо харагдаад байгаа. Олборлолт нэмэгдэнэ, орлого нэмэгдэнэ. Тэгэхээр өнөөдөр энэ боломжийг ямар ч үнэ цэнээр хамаагүй ашиглая гэсэн нэг хэсэг хүмүүс бий. Түүнийг үгүйсгэх аргагүй.

-Өнөөдрийн улстөрчдөөс хэдэн хувь нь тийм бодолтой байгаа бол?

-Одоогийн хамтарсан Засгийн газарт байгаа нөхдүүдийн бодож байгаа бодол энэ шүү дээ. Би бол шууд л хэлнэ. Өнөөдөр УИХ-ын бараг тал нь ийм боломжийг хайж байгаа. Яаж дахин сонгогдох вэ, яавал энэ боломж дээр очих вэ, хэрхэн баяжих вэ гэсэн зүйл л харж байгаа. Түүнээс бус улс эх орноо хөгжүүлье, иргэдээ ядаж дундаж амьдралтай болгоё гэх хун энэ төрөөс ерөөс харагдахгүй байна.

-МАН-ын судалгааны төвөөс гаргасан судалгаагаар эрх барьж байгаа хоёр намын рейтинг үлэмж буурсан байна лээ. Энэ нь таны хэлж байгаа төрийн зүтгэлтнүүд иргэдээ боддоггүй болсны илрэл гэж үзэж болох уу?

-Энэ судалгаа бодит байдалд нэлээд ойрхон гарсан судалгаа юм болов уу гэж харж байгаа. Өнөөдөр ний нуугүй хэлэхэд хамтарсан Засгийн газрын намуудад итгэх иргэдийн итгэл маш их унаж бай-гаа. Би улс төрд 21 жил явж байна. 1989 оноос эхлээд бүхий л тэмцлийг туулж өнөөдрийг хүрсэн. Гэтэл миний мэдэхийн сүүлийн 10 жил энэ хоёр намын рейтинг ингэж доошоо унаж байгааг би анх удаа харж байна. Манай намын рейтинг хамгийн багадаа гэхэд 29 хувьтай байдаг байсан. МАХН-ын рейтинг хэзээ ч 35-аас доошилж байгаагүй. Гэтэл өнөөдөр юун 29, 35. Арван хэд болтлоо буурна гэдэг намууд хуулийн хүрээнд уйл ажиллагаагаа идэвхжүүлэх цаг ирсэн гэж олон түмнээс өгч байгаа дохио санамж гэж харж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.