С.Эрдэнэ: Би дүүргийн намын хорооны 105 гишүүний “тархийг барьж” чадахгүй
2011.03.03

С.Эрдэнэ: Би дүүргийн намын хорооны 105 гишүүний “тархийг барьж” чадахгүй

Жилд нэг болдог АН-ын ротаци удахгүй өрнөх гэж байна. Энэ сэдвээр УИХ-ын гишүүн, нийслэлийн БаянголдүүргийнАН-ын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Ротацийн тов тодорхой болсон уу. Бэлтгэл ажил эхэлчихсэн үү?

-Дотоод сонгуулийн хороо хуралдаад ротацийг хэзээ явуулах товыг зарладаг. Одоогоор уг Хороо хуралдаагүй байна. Манай нам жилд нэг удаа бүх шатны гишүүдийн тодорхой хувийг эргэлтийн сонгуулиар шинэчилдэг дүрэмтэй.Тухайн орон нутагтаа идэвхтэй ажилладаггүй, татвараа төлөөгүй гишүүд хасагддаг.ҮЗХ-ны гишүүдийн гуравны нэгийг үүгээр өөрчилдөг. Хоёрдугаар сарын 28-наар татвар төлөх хугацаа дууссан. Одоо гишүүдээс хэд нь үүнийгээ төлөөгүй тухай нэгдсэн дун гарна. Татвараа төлөөгүй хэд, сугалаагаар хэдэн гишүүн дээр сонгууль явуулах нь удахгүй тодорхой болно. Ер нь ротациар нам доторх фракцуудын дунд өрсөлдөөн боддог.Гишүүд ч,фракцуудыг ч хөдөлгөөнд оруулдаг.

-АН сонгуулийн жилд ротациявуулдаггүй. Сонгуулийн өмнөх сүүлийнротаци учраас өрсөлдөөн нэлээдширүүхэн байх болов уу?

-Намын дүрэмд "Сонгуулийн жил ротаци явуулахгүй" гэсэн заалт байхгүй. Гэхдээ бид сонгуулиар бужигнаад яах вэ гэж зөвшилцөөд 2-3 удаа явуулалгүй өнгөрч байсан. 2012 оны гуравдугаар сарын 1 гэхэд татвар төлөх хугацаа дуусна. Татвараа төлөөгүй хүмүүсийг ротациар солино. Бусад тохиолдолд нь ротаци явуулах эсэх нь одоохондоо тодорхойгүй. Одоогоор ширүүн өрсөлдөөн эхлээгүй байна. Татвараар хэчнээн хүн гарах эсэхийгл тогтоож байна. Үүний" дараа сул орон тоон дээр өөрийн хүнээ сойх өрсөлдөөн жинхэнээсээ эхэлнэ. Би бол өрсөлдөөн цэвэр байгаасай л гэж хүсэж байна.

-Өнгөрсөн жилийн ротацийнсонгуулиар Баянгол дүүрэг нэлээд маргаантай байсан. Таныг өөрийн талын хүмүүсээ "шахаж", УИХ-ын гишүүн Хэмүүжинг ҮЗХ-ноос, Х.Баттулгыг Гүйцэтгэх зөвлөлөөс хаслаа гэх мэтмэдээлэл гарсан даа...

-Манай дүүрэгт ямар ч маргаан гараагүй.Тухайн гишүүний хариуцдагаас л хамаарна. УИХ-ын гишүүн хасагдахгүй гэсэн дүрэм байхгүй. Энэ жил хасагдсан ч сайн ажилласан бол дараа жил нь сонгогдоно. Орон нутгийн байгууллагатайгаа сайн ажилладаггүй бол хэн ч байсан хасагдана. Өнгөрсөн жил намайг хор найруулсан мэтээр ярьсан. Хоёр гишүүн хасагдсаны бурууг надад тохох гэж үзсэн. Дүүргийн намын хорооны 105 гишүүний гар, тархийг би барихгүй. Үсрээд л 20 гишүүнд нөлөөлж чадна, 105 хүнд бүгдэд бол чадахгүй шүү дээ. Тэр гишүүд бүгд нууцаар саналаа өгдөг.

-ҮЗХ-ныгишүүдхэдэнтөгрөгийн татвар төлдөг вэ?

-Нэг сая төгрөгийн татвар төлдөг.Тэгээд шат шатнаасаа хамаараад өөр байна.

-АН дүрмээ өөрчлөхөөр хэлэлцүүлэг өрнүүлж байгаа. Үүгээр ротацитай холбоотой өөрчлөлт ч бас орж буй юм билээ.

-Хэд хэдэн аймагт хэлэлцүүлэг хийж, дэмжлэг хүлээж байгаа. Ард түмнээс сонгогдсон гишүүд намын удирдах зөвлөлд автоматаар ордог болгох гэж байгаа юм. Тухайлбал, манай ҮЗХ 228 гишүүнтэй. Уг дүрмийг баталбал ҮЗХ-ны гишүүний тооны доод хязгаарыг тогтооно. Дээшээ хязгаар байхгүй. Аймаг, дүүргийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид, Засаг дарга, УИХ-ын гишүүд автоматаар ҮЗХ-ны гишүүн болно гэсэн үг. Ингэхээр дотооддоо өрсөлдөж, "байлддаг", хоорондоо мөнгө хаядаг байдал, хэн нэгнээс хараат фракц үгүй болно. Одоо бол аймаг, дүүргээсээ сонгогддог учраас тэнд нь мөнгө хаях гэх мэтээр янз бүрийн юм болдог. Шинэ дүрэм энэ байдлыг цэгцэлнэ. Сонгогдохын тулд ард түмэнтэй л ажиллана. УИХ-ын гишүүд дөрвөн жилийн бүрэн эрхийнхээ хугацаандаа ҮЗХ-ны гишүүн байна гэсэн үг. Хэрэв "сонгогдсон хүний тоо ҮЗХ-ны доод хязгаарт хүрэхгүй бол сонгууль явуулна. Одоогийн дүрэм сайн, муу нь хамаагүй цус сэлбэж байгаа нь сайн ч ард түмнээс сонгогдсон хүмүүс нь үүрэг хариуцлагаа хүлээдэг байх нь илүү ардчилалтай, ил тод, шударга болно. ҮЗХ-ны хаврын хурлаар дүрмээ хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.