Парламентыг мэтгэлцээний хэлбэрт шилжүүлнэ
2012.01.31

Парламентыг мэтгэлцээний хэлбэрт шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гарагийн хуралдааны үеэр Ерөнхий сайд мэдээлэл хийдэг. Мэдээлэл хийсний дараа сөрөг хүчний гишүүд 25 минутад багтаан үг хэлэх эрхтэй байдаг билээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн энэ долоо хоногоос эхлэн дээрх эрхээ эдлэхээр болсон байна. Тус намынхан "Парламентыг мэтгэлцээний хэлбэрт шилжүүлнэ" хэмээн мэдээллээ. Нэг ёсондоо УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Засгийн газар, Ерөнхий сайдын хийж буй ажилд сөрөг хүчний хувиар хяналт тавихаар болжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.