УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2013 оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ
2012.10.24

УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2013 оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2012.10.24./ үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Эхлээд Монгол Улсын 2013 оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийн талаар  Сангийн сайд Ч.Улаан  танилцуулга хийлээ.  


2012 оноос тэтгэмжийн даатгалын хувь хэмжээг нэмэгдүүлж, ажилгүйдлийн даатгалд өөрчлөлт оруулах бөгөөд тэтгэмжийн сангийн хэвийн үйл ажиллагааг хангахад энэ нь чухал ач холбогдолтой юм байна.  

Нийгмийн даатгалаас тэтгэвэр авч байгаа мөн шинээр тэтгэвэр авахаар болсон   иргэдэд энэ нь хамааралтай аж. Ч.Улаан сайдын хэлснээр, ДНБ-ний хэмжээ буурахаар байгаа тул зарим тоон үзүүлэлтийг өөрчилж,  төсвийн орлого, зарлага, алдагдлын хэмжээнд өөрчлөлт оруулахаар болсон гэнэ. Нийтэд хавтгайруулсан халамж тэтгэмж олгохгүй, зөвхөн 0-18 насны хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг өгч,  хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжихээр болсныг тэрээр хэлсэн.

Түүнчлэн эрдэс баялгийн үнэ, хэмжээ, үзүүлэлт нь ДНБ-ний хэмжээг бууруулахаар байгаа гэдгийг энд дурдсан. Тиймээс 2013 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулахаар болсон бөгөөд Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ үеэр илтгэлээ.

Дараа нь УИХ-ын Байнгын хороод тус бүр төсвийн төслөөр санал, дүгнэлтээ гаргаснаа танилцуулсан.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд Төсвийн хуулийн төслөөр асуулт тавьж,  хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Су.Батболд хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг тавьж байсан Тэрээр сайдтай аймгийн хөрөнгө оруулалт сайдгүй аймгуудынхаас ямраар илүү байгааг сонирхож тодруулсан.

Сангийн сайд Ч.Улаан, “Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг Сангийн яам хариуцахаа больж, Эдийн засгийн хөгжлийн яаманд шилжсэн. Иймд Сангийн яамны хувьд хөрөнгө оруулалтын дотоод бүтцийг  тохироод явж байгаа. Хөрөнгө оруулалтыг тусгахдаа обьект барих бэлтгэл нь бүрэн хангагдсан шаардлагыг харгалзаж үзсэн. Бэлтгэл хангагдаагүй хөрөнгө оруулалтыг хойшлуулсан тухай хэлж байсан.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр дараа жил нийт 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснөөс 300 нь шинээр барих барилга байгууламж.  Харин 100 нь өмнө эхлүүлсэн обьектод хамаарах хөрөнгө оруулалт” юм гэдгийг хэлж байлаа.

Хэлэлцүүлгийн явцад багш нарт олгох тэтгэмжийн асуудал нэлээд яригдсан.

 Сангийн сайдын хэлснээр бол, анх Боловсролын тухай багц хуулийн төсөл өмнөх УИХ-аар хэлэлцэх шатанд 3.7 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардаж байсан аж.  Энэ нь алслагдсан бүсэд багш нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилготойгоор тавигдсан эх үүсвэр юм байна. Гэвч хууль батлагдах шатанд боловсролын салбарыг нийтэд нь хамарчээ. Хуулийг ирэх жилээс хэрэгжүүлж эхэлснээр төсөвт 160 орчим тэрбум төгрөг суулгах шаардлагатай ч энэ хэмжээний эх үүсвэрийг төсөвт суулгах бололцоогүй гэнэ. Иймд үе шаттайгаар авч үзвэл ямар вэ гэсэн. Тэрээр хуулийг хэрэгжүүлэх хугацааг 2014 оноос эхлүүлье, ингэхдээ алслагдсан сум, суурин газрын багш нарыг хамруулъя гэсэн санал боловсрогдоод явж байгаа гэдгийг дуулгасан.  

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Үндэсний татварын газар  уул уурхайн том компаниудаас татвараа бүрэн дүүрэн авч чаддаггүй хэрнээ ард түмнийхээ мөнгийг сайн авдаг гэж шүүмжилсэн.  Оюутолгой компанийн зүгээс нэг их наяд төгрөгийг улсын төсөвт оруулсан гэж  байгаа ч Татварын газраас гаргасан тайлангаар 450 тэрбум төгрөгийг л татварт төлсөн гэлээ.  Энэ нь 2005-2012 он хүртэл төлсөн татварын дүн юм байна.

Сангийн сайд Ч.Улаан ирэх жилд татварын орлогыг бүрдүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллана. Далд эдийн засгийн нөлөөллийг багасгах талд анхаарч ажиллана гэж байлаа. Харин УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Оюутолгой компани татвар, гааль, урьдчилгаа байдлаар хэдий хэмжээний мөнгийг  төсөвт оруулав гэдгийг тодорхой болгож, олон нийтэд үнэн зөв мэдээлэл цацна гэдгийг хэлж байсан.

Эцэст нь эдгээр нэр бүхий, дагалдах 12 хуулийн төслийг гишүүд эхлэлцэхийг дэмжлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.