Атомын цахилгаан станцыг барих технологийг сонгох, ТЭЗҮ боловсруулах гэсэн заалтад гишүүд анхаарлаа хандуулав
юулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг цөмийн энергийн салбарын үйл ажиллагаатай холбоотой төсвийн асуудал байнгын хорооны гишүүдийн анхаарлыг ихэд татав. Тэр дундаа Атомын цахилгаан станцыг барих технологийг сонгох, ТЭЗҮ боловсруулах гэсэн заалтад гишүүд анхаарлаа хандуулсан.
Цацраг идэвхт хордлогыг бууруулах ажил хийж чадахгүй байж АЦС гэж том дуугарлаа гэж шүүмжлэх хүн ч байв. Тэгээд хийхээр төлөвлөсөн том ажлыг ямар хэмжээний зардлаар хийх нь төсвийн төсөлд тодорхойгүй байлаа. УИХ-ын дарга З.Энхболд шар нунтгаас хойш боловсруулалт хийхгүй, АЦС барихгүй гэж Шинэчлэлийн Засгийн газар яриад байхад төсвийн төсөлд ийм санал оруулж ирсэн нь ямар учиртай юм бэ хэмээн лавлаж байв.
Цөмийн энергийн газрын даргын ажлыг аваад удаагүй байгаа дарга Тэгшбаяр ирэх оны төсвийн төсөлд саналаа өгөх гэсэн боловч өмнөх удирдлага хэдийнэ боловсруулаад Засгийн газарт хүргүүлчихсэн байсан. Би өөрийн саналыг хүргүүлсэн гэсэн тайлбар тавьсан.
УИХ-ын дарга З.Энхболд нэгэнт хийх шаардлагагүй, тэгээд ч хийх мөнгө нь тодорхойгүй ийм арга хэмжээг төслөөс хасья гэсэн санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжлээ. Мөн тэрбээр аймаг бүрт өндөр үнээр цэнгэлдэх хүрээлэн барьж төсвийн мөнгийг хийсгэж байгааг зогсоон, тэр мөнгийг Берлин, Япон дахь ЭСЯ-ны байр барих, шинэчлэн засварлах ажилд зарцуулья гэсэн санал гаргасныг гишүүдийн олонхи мөн дэмжлээ. Ингээд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.