Г.Баярсайхан: Урт нэртэй хуулийг өөрчлөхгүйгээр хэрэгжүүлэх ёстой
2011.06.09

Г.Баярсайхан: Урт нэртэй хуулийг өөрчлөхгүйгээр хэрэгжүүлэх ёстой

Урт нэртэй хууль хэрэгжилгүй урт зам туулсны эцэст өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын байнгын хороодоор хэлэлцүүлж эхэллээ. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг санаачлагч, АН-ын бүлэг дэх урт нэртэй хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Баярсайханд таван асуулт тавьж, байр, суурийг ньсонирхлоо.

 

1.Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдаад хэрэгжилгүй хоёр жил болсны эцэст өөрчлөлт оруулахаар хэлэлцэж эхэллээ. Өөрчлөх зайлшгүй шаардлагатай юу?

 

2.Энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байх, өөрчлөх лобби байна гэсэн хардлага байна?

 

3.Уул, уурхайг ашиглахад ямар бодлого баримтлах ёстой гэж үзэж байна?

 

4.Уурхай ажиллуулж байгаа компаниудын зөвшөөрлийг цуцалснаар Засгийн газраас нөхөн олговор нэхэж байтаа. Энэ талаар юу хэлэх вэ?

 

5.Стратегийнтомоохон ордуудаас бусдыг нь. , хаах хэрэгтэй гэж зарим хүн үздэг, Үүнтэйсанал нийлэх үү?

-Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг анх хэлэлцүүлэхэд байнгын хороодоос эхлээд бүх шатанд зөв зүйтэй, цаашид хэрэгжүүлнэ хэмээн УИХ олонхоороо дэмжиж баталсан. Гэтэл өнөөдөр түүнийгээ буруу байсан мэтээр ярьж байна. Өмнө нь зөв зүйтэй гэж баталчхаад гэнэт буруу байжээ гэж ярьж байгаа нь байж боломгүй асуудал. Хуулийг өөрчлөх шаардлага байхгүй, харин хэрэгжүүлэх ёстой. Өөрчлөлт оруулна гэж байгаагийн гол санаа нь урт нэртэй хуулийн эсрэг хууль гаргах гэж байна. Байгаль экологид ингэж хандвал цаашид хоёр орны харилцаанд асуудал үүсэж мэднэ, Орхон, Сэлэнгэ мөрөн химийн хорт бодисуудаар хордож байна. Энэ голууд ОХУ руу урсдаг. Оросууд энэ талаар санаа зовж, байнга асуудал тавьдаг.

 

-Уул уурхайн маш том лобби нөлөөлж, гишүүд түүнд хүндээ хөнгөнөөс өгч зарим нь тэдний гар,хөл нь болж байна.

 

-Дотоод ,гадаадын компаниудын эрх ашгийг бодолцох учиртай. Гэхдээ үндэсний эрх ашгаа нэгдүгээрт тавих ёстой. Бид байгаль орчноо хамгаалахын тулд ухах хэрэгтэй Тийм сэтгэхүйгээр ашиглах ёстой. Ашиг хонжоо харж, сүйтгэхийн төлөө ухаж болохгүй. Гэтэл манай уул уурхайнхны сэтгэхүй нэг л биш.Тухайлбал, салбарын дэд сайд нь "20 мазаалай бидэнд ямар хэрэгтэй юм, бид уурхайгаа ухаж чадахгүй байна" гэж хээв нэг ярьж байна лээ. Уул уурхайгаа ашиглая, юм бүтээе гэж байгааг дэмжиж болох ч 20 мазаалайгаа устгах юм бол түүнийг хүн төрөлхтөн тэр дэд сайдаас биш монголчуудаас нэхнэ. Бид 20 мазаалайг хэдэн тэрбум төгрөгөөр дахиад бий болгож чадахгүй. Байгаль орчин өвс ургамал, ан амьтан уул уурхайгаас үнэтэй баялаг гэдгийг ойлгох хэрэгтэй

 

- Засгийн газар энэ хуулийг хэрэгжүүлэх үү, үгүй юу. Хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл байна гэдэг асуудлаар бид албан тоот явуулсан. Хариуг нь авч байгаад дараагийн асуудлыг ярина. "Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутлаа тайлна" гэгчээр яагаа ч үгүй байж шийдвэр гаргаж болохгүй. Засгийн газарт нөхөн олговор өгөх боломж бий. Хаанаас ч мөнгө босгож болно. Байгаль хамгаалахад зориулж мөнгө гаргаж яагаад болохгүй гэж. Өнөөдөр бид 300 тэрбумыг салхинд хийсгэж байна. Компаниуд бодитой нөхөн сэргээлт хийсэн, эсэхийг шалгах хэрэгтэй.

 

-Бид уул уурхайгаа хөгжүүлэх нь мэдээж.Тэгэхдээ барууны стандартыг нэвтрүүлнэ. Энэ нь уул уурхай д хор хөнөөлгүй нөхцөл байдлыг хангана гэсэн үг. Цаашид олон жижиг гол горхийг дагасан алтны уурхайнуудыг ашиглахгүй байх тухай манай намын мөрийн хөтөлбөрт орсон.Тэр байтугай эртнээс манай намын ч, МАН болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон, хэрэгжиж байгаа. Хоёр нам хийхээр төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэх шатанд хойш сууж болохгүй. Цөөн хэдэн стратегийн том ордоо ашиглах нь зөв, жижиг уурхай олноор ажиллуулж байгаль орчныг сүйтгэж болохгүй.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.