Л.Болд: Хууль Санаачлахад бэлэн байна
2011.05.27

Л.Болд: Хууль Санаачлахад бэлэн байна

-Та туул голын тухай хууль санаачлах уу?-

Энэ удаагийн “Та Туул голын тухай хууль санаачлах уу” санал асуулгаараа УИХ-ын гишүүнЛ.Болдын  байр суурийг сонслоо.

-Туул голыг хамгаалах хууль гаргавал яасан юм бэ. Энэ тал дээр байр сууриа илэрхийлээч?


-Би
хууль гаргахыг дэмжиж байгаа. Санаачлахад ч бэлэн байна.Туул гол бол нийслэлийн оршин тогтнохын үндсийн үндэс.Тийм учраас энэ асуудалд анхаарал хандуулах цаг болсон.

-Таны тухайд хууль санаачлах бодол байгаа юу. Эсвэл боловсруулж эхэлсэн, судалсан зүйл байна уу?

-Би өөр салбарын яам хариуцаж байгаа учраас энэ асуудал дээр тодорхой ажил хийж байгаа зүйл алга. Гэхдээ бусдын гаргаж байгаа аливаа асуудлыг байнга анхаарч, дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж байгаа. Ер нь хуулиасаа гадна томоохон хөрөнгө оруулалт, төсөв гаргах шаардлагатай. Нийслэлийн ард иргэдийн тохитой тухтай амьдрах гол үндэс энэ учраас аль ч талаар дэмжиж ажиллана.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.