2011.06.06
Цөмийн энергийн тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар асуулт тавилаа
УИХ-ын гишүүн П.Алтангэрэл Ерөнхий сайд С.Батболдод асуулт хүргүүллээ. Асуулгыг бүрэн эхээр нь нийтлэж байна.
Асуулт тавих тухай
УИХ-ын гишүүн П.Алтангэрэл миний бие Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалтад заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Танд дараахь асуултыг тавьж байна.
- Цөмийн энергийн тухай хуулийн хэрэгжилт ямар түвшинд байгаа;
- Хуулийг хэрэгжүүлэх явцад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэх;
- Ураны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын эрх бүхий компаниудын үйл ажиллагааны өнөөгийн байдал;
- АНУ, Япон Улсын хамтарсан компаниудын цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай Японы Майничи сонин болон BBC, CNN, Ройтерс зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан сүүлийн үеийн мэдээллийн талаар манай Засгийн газар ямар байр суурь баримталж байгаа тухай;
Хариуг УИХ-ын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж улмаар Байнгын хорооны хуралдаанд сонсгохыг хүсье.
Хүндэтгэсэн. П.Алтангэрэл
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.