2024.11.14

Х.Тэмүүжин: Компанийн энгийн хувьцааг өөрчлөх чинь хуулиар хориотой

УИХ-ын чуулганы /2024.11.14/-ний өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин

Компанийн энгийн хувьцааг өөрчлөх чинь хуулиар хориотой. Хэрвээ энгийн хувьцааны санхүүгийн хариуцлага гэх мэт олон ойлголтыг хувьцааны төрлийг өөрчлөөд шийдчихдэг бол компани тэр чигээрээ залилангийн гэмт хэрэг болно.

Компани байгуулж, бизнес эрхлэх нь хэн нэгэнд сайн дураараа эд хөрөнгөө дээрэмдүүлэх, тонуулах үйл ажиллагаа болж хувирна.Ийм ноцтой асуудлыг ХЗБХ, ХЗДХЯ нь мэдэхгүй. Өөр байнгын хорооны эрхлэх асуудлынхаа хүрээнд Засгийн газар өөр хуулийг дагуулаад, хавчуулаад оруулаад ирж байна. Энэ бол Засгийн газрын хамгийн хариуцлагагүй, маш ноцтой асуудал шүү!