2024.10.31

Г.Уянгахишиг: Энгийн хувьцааг давуу эрхийн хувьцаанд хөрвүүлэх өөрчлөлтийг гэрээгээр зохицуулах болно

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.31/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг

Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг зарчмын хувьд дэмжиж байгаа.харин найруулгын хувьд ажиллагаатай харагдаж байна. Бас хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлт дээрээ анхаарах хэрэгтэй байна. Гэрээг хуультайгаа уялдуулж нарийн гарах хэрэгтэй. Дагаж орж ирсэн гурван хууль бий. Үүнийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Нэгдүгээрт компани тухай хуулийн 34.5 дахь хэсэгт өөрчлөлт оруулах буюу энгийн хувьцааг давуу эрхийн хувьцаанд хөрвүүлэх өөрчлөлт оруулна гэсэн байна.

Үүнийг гэрээгээр зохицуулах боломжтой. Иймд гол хуулийнхаа онолын хувьд хөндөхгүй заалтыг өөрчилмөөргүй байна.Олон улсад хувьцаа эзэмшигчийн эрх ашиг талаасаа компани эрх зүйн хүрээнд энгийн хувьцаа давуу эрхийн хувьцаанд хөрвөдөггүй зарчимтай. Мөнх Хөрөнгө оруулалтын тухай болон Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн байр суурьтай байна.

Түүний асуултад Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn