2012.10.12

Ажлаасаа халагдсан хурандаа нар Төрийн албаны зөвлөлд хандлаа

ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн тушаалаар хөрөнгө орпого, ашиг сонирхлын мэдүүлгээ худал бөглөсөн, мэдүүлэхээс татгалзсан гэх үндэслэлээр Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны хэлтсийн дарга, хурандаа А.Эрдэнэбаяр, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Н.Амарзаяа, ЗЦГ-ын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн дарга, дэд хурандаа С.Мөнхтамга нарыг ажлаас нь чөлөөлсөн билээ.

Тэдний гаргаж өгсөн хөренгө орлого, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг АТГ дүн шинжилгээ хийснээр орон сууц, газар, автомашин, үйлчилгээний байгууллага зэрэг үл хөдлөх хөрөнгөө нуун дарагдуулсныг илрүүлснээр ийн хариуцлага тооцсон билээ. Тэгвэл эдгээр хурандаа нар ЦЕГ-ын даргын гаргасан шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэн Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.