2012.06.04
Төрийн албаны шалгалтыг онлайнаар авч эхэллээ
Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шалгалтыг онлайнаар авч эхэлсэн байна. Одоогоор Баян-Өлгий, Булган, Дархан-Уул аймгийнхан төрийн албаны шалгатыг цахимаар өгч байгаа аж. Яам, агентлаг болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөж төрийн албанд анх удаагаа орж ажиллах иргэний сонгон шалгаруулалтын шалгалтыг цахим хэлбэрээр авснаар зарлагдсан ажлын байранд бүртгүүлсэн иргэдийн мэдээллийн сан бүрдэж, мэдээллийг тус зөвлөлийн цахим хуудсаар нийтэд ил тод мэдээлэх юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.