УБТЗ-ын дарга Т.Очирхүүг ажлаас нь чөлөөлжээ
УБТЗ-ын ерөнхий хорооны удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн баасан гаригт болжээ. Хуралд Оросын талаас УБТЗ-ын ерөнхий хорооны дарга В.Н.Морозов, Тээврийн яамны дэд сайд А.С.Цыденов, Оросын төмер замын Монгол дахь төлөөлөгч В.В.Морозов нар болон Монголын талын төлөөлөгчид оролцсон байна.
Тэд хурлаараа УБТЗ-ын дарга Т.Очирхүүг ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн байна. Ийн асуудлыг хэлэлцэж түүний оронд УБТЗ-ын ерөнхий инженер асан Д.Сэрээнэндоржийг сонгон ажиллуулахаар болжээ.
Харин санал хураах явцад Д.Сэрээнэндоржийг ажиллуулах нь зүйтэй гэдэг дээр бүх хүмүүс санал нэгдэж 100 хувиар дэмжсэн нь олон хүнийг хардуулахад хүргээд байгаа гэнэ. Учир нь энэ хурлыг зориуд зохион байгуулсан, үгсэн хуйвалдсан байж болзошгүй хэмээж байгаа аж