СЕХ-ны дарга ажлаас халагдах өргөдлөө өгчээ
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. УИХ-ын сонгуулийг анх удаа автомат системээр явуулж, будлиангүй сонгууль явуулсан хэмээн сайшаагдаж байсан Н.Лувсанжав дарга ажлаас халагдахаар өргөдлөө өгчээ. Түүний оронд хэнийг томилох асуудлыг маргаашийн чуулганы хуралдаанаар хэлэлцэн томилох юм байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар СЕХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Содномцэрэн СЕХ-ны даргаар томилогдох бололтой байна.
Мөн Монгол Улсын Ерөнхий аудитор Ч.Раднаа ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байгаа юм байна. Дээрхи томилгооны асуудлыг маргааш УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм байна.