Зүүн гар талаас: О.Баасанхүү, Х.Тэмүүжин
2012.10.08
“Та хоёр гараад үзчихээч”
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Улсын дээд шүүхийн шүүгчдээс “Долдугаар сарын 1”-нтэй холбоотой асуудлыг хөндөх үеэрээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн нэрийг хавчуулсан нь хоёр гишүүний хооронд маргаан дэгдээв.
УИХ-ын дарга хэдийгээр дэгээ баримтлахыг сануулж байсан ч О.Баасанхүү гишүүн Х.Тэмүүжин сайдыг “Чи битгий хуц, би баримттай юм ярьж байна” гэв. Х.Тэмүүжин гишүүн ч мөчөөгөө өгөхгүй, хуралдааны танхимын нөгөө талаас хашгирч байгаа харагдсан.
Үүнийг харж байсан УИХ-ын гишүүн /аварга/ Б.Бат-Эрдэнэ “Та хоёр гараад үзчихээч, би засъя” гэж хэлж байлаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.