Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны чанар шалгалтад бүдэрчээ
Дээрх шийдвэрийн дагуу НЗДТГ-аас цэцэрлэгүүдэд хүнс нийлүүлдэг компаниудад шалгалт хийсэн байна. Гэтэл цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмээд ч үр дүн өгөхөөргүй зөрчил илрүүлсэн нь хүнс нийлүүлэгч компаниуд бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс 15-20 хувь илүү ханшаар цэцэрлэгүүдэд шахдаг аж.
Тухайлбал, 200 хүүхэдтэй цэцэрлэг нийлүүлэгч компаниас долоо хоногт 1.2 сая төгрөгөөр хүнс авдаг. Харин дээрх хэмжээний хоол, хүнсийг бусад худалдааны төв, захуудаас 800 мянган төгрөгөөр авах боломжтой байдаг гэнэ.
Үүнээс гадна Эрүүл мэндийн сайдын тушаалаар хүүхдийн хоногийн хоолны норм, шим тэжээлийн илчлэгийг тогтоохдоо 4-6 насны хүүхдийн хоногт хэрэглэх махны хэмжээ 170 гр байх ёстой гэжээ. Гэтэл шалгалтаар цэцэрлэгийн хүүхэд тус бүрт 40-50 гр мах ногдож буйг илрүүлсэн байна.
Эндээс харахад цэцэрлэг хэмээх боловсролын анхан шатны нэгж боловсролын салбарын үйл ажиллагаанаас гадуур байхын зэрэгцээ сургуулиудын адил ашигтай бизнесийн суурь болон хувирчээ.