Генийн өөрчлөлттэй хүнсний ургамлууд бол биологийн зэвсэг
2011.06.17

Генийн өөрчлөлттэй хүнсний ургамлууд бол биологийн зэвсэг

-Билл Гейтс болон Рокфеллерийн сан, НҮБ-ын тэргүүн асан Кофи Аннаны “Агра” хэмээх 3 байгууллага л генийн өөрчлөлттэй хүнсийг олон улсад түгээх компанит ажлын хөрөнгийг гаргадаг. Хүнсний бүтээгдэхүүнийг үргүйдэл үүсгэж, төрөлтийг хязгаарлах зорилгоор өөрчлөх нь биологийн зэвсэг бүтээсэн гэсэн үг-

Хүнсний бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн таримал ургамлуудыг өөрчлөн, шинээр бүтээхэд хэрэглэдэг генийн өөрчлөлттэй организмуудыг /ГӨО/ дэлхий даяар биологийн зэвсэг болгон ашиглаж, эмэгтэйчүүдийг үргүй болгож байгаа талаар “examiner.com” сайтад бичжээ


5-р сарын 28-нд нийтлэгдсэн илтгэлд НҮБ-ын зохицуулагч бүтэц болох олон улсын “Codex” байгууллага нь ГӨО-ын тусламжтайгаар бүтээсэн бүтээгдэхүүнийг хүнс гэж тооцохгүй байгаа тухай дурджээ. Дашрамд сонордуулахад тус байгууллага нь дэлхий дээрх бүх хүнс, ус, эрдэс бодис, газар шороог хяналтдаа байлгаж, зохицуулалт хийхийг оролддог билээ. Илтгэлд бичсэнээр бол эдгээр бүтээгдэхүүнийг хүнсний  хэрэглээний “тусгай салбар”-т хамааруулах ёстой гэнэ. Тодорхой үндэстэн эсвэл улс оронд төрөлтийг хянах, үргүйдэлтэй болгох зорилгоор гэх мэт.


Олон улсын иргэний зарим хөдөлгөөн АНУ-ын Засгийн газрыг ГӨО бүхий хүнсийг маркжуулахыг шаардаж шахдаг. Гэтэл АНУ-ын Засгийн газар эсрэгээр тэдгээр хүнс, бүтээгдэхүүнийг маркжуулахгүй хэвээр үлдээхийн зэрэгцээ “Codex”-аар дамжуулан олон улсын түвшинд тэдгээрийн маркжуулалтыг болиулахыг оролдож байна. Асуудал юунд байна гэхээр “Codex” нь хоол хүнсэнд хэрэглэж байгаа бүхий л зүйлд хамаатай. Гэтэл ГӨО болон түүгээр хийсэн хүнсний бүтээгдэхүүн нь хүнс биш билээ.


Түүх сөхөхөд АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны санхүүжүүлэлтээр хийсэн туршилтуудын явцад Калифорнийн биотехнологийн “Epicyte” хэмээх жижиг фирм анх эрдэнэ шишийг туршилтын объект болгожээ. “Epicyte”-ийн ерөнхийлөгч  Митч Хейн 2001 онд генийн өөрчлөлттэй, таримал ургамлуудынхаа талаар “Манай хүлэмжүүд хүний эсрэг биетийн спермийг устгадаг эрдэнэ шишээр дүүрэн байгаа” хэмээн мэдэгджээ.

 

Хейний ярьж буйгаар энэ нь онолын хувьд дэлхийн хүн амын хэт өсөлтөөс хамгаалах арга гэнэ. 2001 онд анхны эерэг үр дүн гарч, “жирэмслэлтээс сэргийлдэг ургамал” гаргаж авсан байна. Эр хүний үрийн шингэний эр эс рүү довтолдог эсрэг биетийн онцгой төрлийг илрүүлсэн аж. Нөхөн үржихүйг зохицуулдаг генийг тусгаарлан, эдгээр эсрэг биетийг ургамлын үр хөврөлд суулгаснаар тус компани үнэн хэрэгтээ жирэмслэлтээс сэргийлдэг ургамлын жижиг фабрикуудыг байгуулсан юм. Хейн “Тэрчлэн бид герпесийн эсрэг тэмцэх антител /эсрэг биет/ агуулсан эрдэнэ шиш гаргаж авсан. Иймээс бэлгийн замын халдвар т өвчинтэй тэмцэж болно” гэж ярьжээ. Тодруулахад эсрэг биетүүд үрийн шингэний эр эсүүдийн гадаргууд наалдан, хүндрүүлдэг учраас хөдөлж чадахаа больдог аж. Уг нь биологичид хүний протеинуудыг ургуулахад бактери ашигладаг. Харин “Epicyte” эрдэнэ шишийг сонгожээ. Яагаад гэвэл эрдэнэ шишийн эсийн бүтэц хүнийхтэй төстэй бөгөөд удирдахад амар хялбар аж. Ингээд америкчууд клиник туршилтийг хэдхэн сарын дотор хийгээд бүтээгдэхүүнээ гаргасан гэдэг.


ГӨО-хүнсийг дэлхий нийт сайшаасны дараахан түүнийг агуулсан эрдэнэ шиш болон бусад хүнсийг Өмнөд Америк, Мексик, Африк, АНУ-д хэрхэн бүтээж, ашигладаг тухай болон өөр олон сонирхолтой баримт 1996 онд олны хүртээл болсон. Тухайлбал түүнээс хойш АНУ-д төрөлт буурч эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл генийн өөрчлөлттэй хүнсийг хоол хүнсэндээ хэрэглэх болсноос хойш 3-хан жилийн дараа буюу 1999 онд энэ үзэгдэл бүр ч эрчимжжээ. “Codex” байгууллага ГӨО бүхий хүнсийг байгалийн түүхий эд гэж үзээгүй учраас эрдэмтэд түүнийг дэлхийн хүн амын төрөлтийг хянахын тулд ашиглаж, төрөлтөд нөлөөлж байна. Тэгэхээр ГӨО-ыг ашиглах гол зорилго нь генийн өөрчлөлттэй таримал ургамлуудыг биологийн зэвсэг болгон ашиглах явдал гэж “examiner.com” сайт баталж байна.


Дэлхийн даяаршлын олон байгууллага ГӨ хүнсийг ялангуяа эрдэнэ шиш, буурцаг, цагаан будааг дэлхийн өлсгөлөн, ядууралтай тэмцэх хэрэгсэл болгон дэмжиж, тэдгээрийг юуны өмнө гуравдагч ертөнцийн орнуудад илгээсээр байна. Билл Гейтсийн сан, Рокфеллерийн сан, НҮБ-ын тэргүүн асан Кофи Аннаны “Агра” хэмээх нөлөө бүхий энэ 3 байгууллага л ГӨО-ыг олон улсад түгээх кампанит ажил явуулах хөрөнгийг гаргадаг юм байна. Хүнсний бүтээгдэхүүнийг тодорхой зарим нутагт үргүйдэл үүсгэж, төрөлтийг хязгаарлах зорилгоор өөрчлөх нь үнэндээ биологийн зэвсэг бүтээсэнтэй утга адил. НҮБ-ын зохицуулагч байгууллага ГӨО-ыг хүнсний бүтээгдэхүүн гэж үзээгүй хэрнээ хүнсний зориулалтаар түгээж, хэрэглүүлж байгаагаас үзэхэд асуудал тун ээдрээтэй байна.


Хейний  мэдэгдлээс хойш 10 жил өнгөрчээ. Харин өнөөдөр оросууд “АНУ манай улсын эсрэг генийн дайн хийж байна. Тэр зэвсэг нь ГӨО. Бүр 2004 онд НАТО-гийн нэгэн зөвлөл энэ ГӨО-ыг биологийн зэвсэг болгон ашиглаж болох тухай ярьж байсан” гэж сандралдаж байна. ГӨ ургамлыг ургуулж, түүнийг хүнс болон тэжээлд ашигладаг орнуудын туршлагаас үзэхэд олон сөрөг үзэгдэл ажиглагджээ. Тухайлбал ГӨ хүнс хүн ба байгаль орчинд сөрөг нөлөөтэй аж.


ОХУ-ын Биологийн ухааны доктор Ермакова.И.В 2005 онд хархууд дээр туршилт хийжээ. Гэтэл хархууд ГӨ буурцгаас хамааралтай болж, улмаар нас баралт ихэссэн байна. Амьд үлдсэн хархууд нь дутуу хөгжилтэй, төрөлхийн янз бүрийн согог өвчтэй, үр удам гаргах чадваргүй болжээ. 2010 онд туршилтууд мөн ийм үр дүн үзүүлсэн байна. Тэгэхээр байгаль эх ГӨ бүхий хүнсээр хоооллож байгаа амьтдын нөхөн үржих чадварыг устгадаг гэсэн гол дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ. Түүнээс гадна ГӨО-ын хор нөлөөг жагсаахад дархлаа буурах, дотор эрхтнүүд гаж согогтой болох, хавдар үүсэх, эрэмдэг ген, эмчлэгдэшгүй өвчин /Моргеллоны өвчин/, эрт хөгшрөх, үргүйдэл, оюуны хоцрогдол гээд энэ хуудсанд багтахгүй.


Хамгийн аюултай нь дэлхий даяар биологийн олон төрөл устаж байна. Юуны түрүүнд шавьжууд устжээ. АНУ-ын зөгийн 90%. Европт 40% устсан бол Оросод эхний тохиолдлууд илэрчээ. Одоо харин шувууны мөхөх ээлж ирсэн бололтой. Европ тивд шувууны төрлийн 30% сөнөсөн. Иймэрхүү байдлаар бүгд мөхөж сөнөх бололтой.


ГӨО нь түүнийг идсэн амьтад төдийгүй тэдгээр амьтдаар хооллосон амьд биетүүдэд ч хор хөнөөл учруулсаар. ОХУ даяар генийн өөрчлөлттэй таримал ургамлуудыг тарихын эсрэг хөдөлгөөн өрнөжээ. Учир нь ГӨ ургамал экологт хор хөнөөл учруулж, улсын хүнсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэж оросууд үзэж байна. Тэр бүү хэл “Манай улс ГӨ ургамлын үр экспортолдог АНУ-аас хамааралтай болж байгаа. Мөн ГӨ ургамлуудыг тарьдаг газарт өөр ургамал ургахгүй байна. Яагаад гэвэл хөрс эвдэрч, генийн бохирдол болжээ” хэмээн ОХУ-ын үндсэрхэг үзэлтнүүд мэдэгдлээ.
Хэрэв энэ бүхэн үнэн бол манай гарагийн ирээдүй аюултай гэсэн үг. Генийн хувьд устах магадлал байна. Яагаад гэвэл ургамлуудыг бөөнөөр трансгенжүүлж байгаа билээ. Тэгээд ч манай гарагийн тоосжилтыг хянах боломжгүй, иймээс ГӨ бүхий ургамлуудыг тариалсан талбайнуудын ойролцоо ургамлын шинэ, шинэ мутаци үүсч, дараа нь үүнд хөхтөн амьтад ч өртөх нь гарцаагүй. ГӨО бол амьд бүхний эсрэг геноцидын зэвсэг юм. Бункер, хэдэн метр зузаан хана, далайн гүн, зузаан мөс ч түүнээс аварч чадахгүй. Баян хүмүүс одоо  өөрийн лаборатори байгуулж эхэлжээ, гэхдээ тэд ч ГӨО бүхий хүнс эсэхийг нарийн тодруулж чадахгүй байна. Баячууд ганц үйлдвэрлэгчээс хүнсээ авах зэрэг арга хэмжээ авч байгаа ч удахгүй тэдгээр талбайд ч халдварлах аюултай. Иймээс энэ асуудлыг хамтдаа ГӨО бүхий хүнсийг хатуу хориглож, түүнийг тодорхойлох шинэ арга боловсруулснаар шийдэж чадна гэж ОХУ-ын эрдэмтэд мэдэгдлээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.