''Хог хаягдлын эко шийдэл-2012'' уралдаан болно
Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын Улсын их сургуулийн Аялал жуулчлалын тэнхимийн “Green Peace” клуб санаачлан ” Хог хаягдлын эко шийдэл-2012″ сэдэвт уралдааныг зохион байгуулж байна.
Уг уралдаан нь залуусын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж, шинэ шийдэл санааг илрүүлэх замаар экологи-байгаль хамгаалал, экотуризмын үзэл санааг олон нийтэд түгээн сурталчлах, цаашид ажлын байр шинээр бий болгох зорилготой юм.
Уралдаанд 15-30 насны оюутан, залуус оролцох боломжтой бөгөөд уралдаанд оролцох баг таваас ихгүй хүний бүрэлдэхүүнтэй, тав хүртэлх бүтээлээр оролцож, бүтээлээ заасан хугацаанд өгсөн байх шаардлагатай юм байна.
Уралдааны шагналын сан 7,5 сая төгрөг ба гоёл чимэглэлийн, хэрэглээний, бэлэг дурсгалын зүйлсийн бүтээл гэсэн гурван чиглэлээр энэ сарын 23-ны өдрийг хүртэл МУИС-ийн байранд хүлээн авах гэнэ.