Цэвэрлэгээнд оролцохгүй бол хариуцлага тооцно
Цагаан сарын баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-19-нд зохион байгуулах гэж байна. Цэвэрлэгээний явцад нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр хорооллын дунд гуу жалганд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэнэ. Түүнчлэн автозам болон явган хүний зам, талбайн цас мөсийг цэвэрлэж халтиргаа гулгаагүй болгох юм. Энэ ажилд дүүргүүдэд байгуулагдсан мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны байцаагчид хяналт тавьж ажиллана. Цэвэрлэгээнд оролцоогүй байгууллага, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх, мэдэгдэх хуудас олгох, холбогдох хуульд заасны дагуу 100-150 мянган төгрөгийн торгууль тавих гэнэ. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цэвэрлэгээнд оролцоогүй талаар мэдээлэл авч ажиллах нь.